НҮБ-аас улс орнуудын халамжийн хэмжээг нэмэгдүүлэхийг уриалжээ

Н.Мижидмаа
2019/11/27

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас даваа гарагт Женев хотноо олон нийтэд танилцуулсан илтгэлд нийгмийн суурь хамгааллыг бүх нийтийг хамруулахын тулд хүүхэд, эхчүүд, хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүс болон тэтгэврийн насныханд олгодог халамжийн хэмжээг дэлхий даяар жилийн 500 тэрбум доллароор нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ. Эдгээр нь хүүхдийн мөнгө, нялх хүүхэдтэй эхчүүдэд олгодог мөнгө, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст өгдөг халамж, өндөр насны тэтгэвэр. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын шинжээчид дэлхийн 134 оронд бий болсон нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийгээд дэлхий дээр хүүхдүүдийн ердөө 8,5 хувь нь нийгмийн хамгаалалд хамрагдсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Хүн амд ногдох орлогын хэмжээ багатай орнуудад ахмад настнуудын ердөө 15,3 хувь нь тэтгэвэр авдаг байхад дундаж ба өндөр орлоготой орнуудын энэхүү үзүүлэлт нь тус бүр нь 35 ба 90 байна гэжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын нийгмийн хамгааллын департаментын орлогч захирал Валери Шмитт нь "Доогуур орлоготой орнуудын хөгжүүлэх зорилгоор олон улсын тусламж үзүүлэх гэх мэт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх замаар хүрч болох нэг зорилго нь бүх нийтийн нийгмийн хамгаалал байх ёстой гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас нь хүүхэд, эмэгтэйчүүд, хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүс болон өндөр настнуудыг нийгмийн хамгаалалд бүрэн хамруулахын тулд энэ зорилгод зарцуулдаг хөрөнгө доогуур орлоготой орнууд нь ДНБ-ийн 5,6 хуваарь, дундаж орлоготой орнууд нь ДНБ-ий 1,9 хуваар, өндөр орлоготой орнууд нь ДНБ-ий 1,4 хуваар тус тус нэмэх шаардлагатай гэдгийг тооцон гаргажээ. Ингэж нэмэхэд шаардлагатай хөрөнгийг шинжээчид хууль бус санхүүгийн орлогыг таслан зогсоох, авлига, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх замаар олсон хөрөнгийг хурааж авах замаар олох боломжтой гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18