Хятадын хойд нутагт цасан дээр зурвас бичдэг бизнес дэлгэрчээ

Н.Мижидмаа
2019/11/27

Цас орсны дараа дээр нь өөрийн нэр, талархал бичих нь ердийн үзэгдэл. Гэвч интернэт арилжааны эрчимтэй хөгжиж байгаагийн нөлөөгөөр Хятадад цасан дээр зурвас бичихийг муугүй ашигтай бизнес болон хувираад байгаа тухай "Жэньминь жибао" онлайн мэдээлсэн байна. Хятадын хойд нутгийн оршин суугчид нь цас бараг харж байгаагүй өмнөд нутгийн хүмүүсийн захиалгаар цасан дээр янз бүрийн зурвас бичдэг бизнес эрхэлдэг болжээ. Бичлэгийн маягаас хамаараад нэг ханз цасан дээр бичихэд дунджаар 2 юанийн үнэтэй байгаа аж. Саяхан Хятадын хойд нутагт хүйтний эрч чангар цас ихээр орсон бөгөөд үүнийг дагаад энэ бизнесийг эрхэлдэг хүмүүс муугүй орлоготой байгаа гэж байна. Тэд интернэт худалдаан дээр саналаа байршуулан захиалга аваад бичих зурвасыг хүлээн авсны дараа цасан дээр хүссэн зүйлийг тохиролцсон хэмжээний дагуу бичээд фото зургийг нь авч баталгаажуулаад мөнгөө авдаг гэж байна. Дийлэнх захиалагчид хайр сэтгэлээ илэрхийлж эсвэл талархал дэвшүүлдэг гэж цасан дээр бичигчид ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18