Их Британи Малайзаас хаягдлаа буцааж авахаар болжээ

Н.Мижидмаа
2019/11/27

Малайзын Эрчим хүч, шинжлэх ухаан, хүрээн буй орчин ба цаг агаарын өөрчлөлтийн яамнаас Их Британиас ирээд байсан хуванцар хаягдал бүхий 42 контейнерыг буцаан явуулах болсон тухай албан ёсоор мэдээлсэн байна. Хуванцар хаягдал бүхий эдгээр контейнерыг 2018 оны гуравдугаар сараас 2019 оны гуравдугаар сарын хооронд Малайзын Пинанг боомт руу ямар ч дагалдах бичиг баримтгүйгээр явуулсан байсныг ийнхүү нутаг буцаахаар болжээ. Малайзын Эрчим хүч, шинжлэх ухаан, хүрээн буй орчин ба цаг агаарын өөрчлөлтийн сайд Ео Бин Инь нь Их Британитай хуванцар хаягдлыг нь буцаан явуулах талаар тохиролцсон нь энэ асуудал бүх улс орнуудын хамтын оролцоо шаардсан глобал түвшний асуудал болж хувирсан гэдгийг харуулж байна гэсэн байна. Мөн өндөр хөгжилтэй орнууд байгаль орчныг бохирдуулагч хуванцар хаягдал бүхий контейнерыг хогийн цэг рүү явуулж байгаатай адил хөгжиж байгаа орнууд руу явуулсан хэвээр байгаа тул тэд цаашид Малайз ба Их Британийн хамтын ажиллагааг үлгэр жишээ болгоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Малайз нь энэ оны тавдугаар сард АНУ, Япон, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас ирсэн 450 тонн янз бүрийн хаягдлыг бүгдийг нь нутаг буцаана гэж мэдэгдээд байснаа ийнхүү хэрэгжүүлж эхэлж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18