ОХУ-ын тамирчид дөрвөн жилийн хугацаатай олон улсын бүх тэмцээнд оролцуулахгүй болж магадгүй

Н.Мижидмаа
2019/11/27

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) -ийн шаардлагад нийцсэн байдлыг шалгах комисс нь байгууллагынхаа гүйцэтгэх хороонд хандан ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаатайгаар олон улсын бүх тэмцээнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахыг зөвлөсөн гэдгийг хэвлэлийн алба нь мэдэгдсэн байна. Энэхүү зөвлөгөөг олон улсын түвшний бүх тэмцээнд хамааралтай гэжээ. Мөн ОХУ-ын спортын байгууллагуудын албан тушаалтан, холбогдох газруудын төрийн албан хаагчдыг "WADA"-ийн журмыг мөрдөхөөр гарын үсэг зурсан спортын олон улсын бүх холбоодын хороо ба зөвлөлүүдэд албан тушаал эзлэхийг хориглохыг "WADA" гүйцэтгэх хороо зөвлөсөн байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудыг Олимпын болон Паралимпын тоглолт, журамд гарын үсэг зурсан холбоодын явуулж байгаа дэлхийн аваргын тэмцээн болон энэхүү дөрвөн жилийн хугацаанд явагдах дурын том олон улсын тэмцээнд оролцохыг ч хориглохыг зөвлөжээ. Мөн ОХУ-ын Олимпын болон Паралимпын хорооны бүх удирдлагууд энэ дөрвөн жилийн хугацаанд бүх л том тэмцээнүүдийг үзэж, оролцож болохгүй гэсэн байна. Харин Оросын тамирчид нь Ричард Макларены удирдлага доор WADA -ийн комиссоос Оросын спорт дах допингийн талаарх илтгэлд нэр нь ороогүй тохиолдолд тэмцээн уралдаанд оролцох эрх авч болно гэсэн байна. Мөн оролцохын өмнө тухайн тамирчин нь Москвагийн лабораторийн өгөгдлийн санд өөрийнх нь тухай ямар ч эргэлзээтэй мэдээлэл байгаагүй, өгөгдлийн сан дахь мэдээллийг нь хэн ч өөрчлөөгүй гэдгийг нотлох ёстой гэжээ. Цаашлаад олон улсын тэмцээнд оролцох эрх авлаа ч ОХУ-ын төлөөлөг оролцох эрхгүй, олон улсын бүх л том тэмцээн дээр дөрвөн жилийн турш ОХУ-ын төрийн далбааг өргөхийг хориглохыг WADA -ийн гүйцэтгэх хороо санал болгосон байна. Мөн ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаанд нутаг дээрээ олон улсын ямарваа нэг тэмцээн зохион байгуулахыг хориглох санал гаргасан байна. Заагдсан дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын нутаг дээр болох тэмцээнийг шилжүүлэх ямар ч боломжгүйгээс бусад бүх тэмцээнийг өөр улсууд руу шилжүүлэхийг санал болгожээ. Мөн энэ хугацаанд ОХУ-ыг өөрийн нутаг дээр тэмцээн уралдаан зохион байгуулахаар нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн байна. Одоо WADA -ийн гүйцэтгэх хорооноос гаргасан эдгээр саналуудыг хэлэлцэн Оросын талаар эцсийн шийдвэр гаргах хуралдаан арванхоёрдугаар сарын 9-нд болно. Оросын Допингийн эсрэг агентлаг нь WADA -ийн таагүй шийдвэрийг 21 хоногийн дотор Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдах боломжтой гэсэн байна. WADA 2018 оны есдүгээр сард РУСАДА-г өөрийн журамд нийцсэн гэж эрхийг нь сэргээсэн. Гэхдээ эргэн сэргээхдээ мөрдөн байцаалттай холбоотойгоор битүүмжлэн лацадсан Москвагийн лабораторийн өгөгдлийн санд нэвтрэх эрх өгөх ёстой, мөн өгөгдлийн санд ямар ч гаднын өөрчлөлт, оролцоо үгүй байх ёстой гэсэн нөхцөл тавьсан. Улмаар ийм эрх авч РУСАДА-ийн Москва дахь лабораторийн өгөгдлийн санд, тамирчдын шинжилгээний дээжийг шалгаж эхэлсэн ч удалгүй өгөгдлийн санд битүүмжийг эвдлэн нууцаар нэвтэрч өөрчлөлт хийсэн гэх ул мөр илрүүлсэн тухай мэдэгдээд байсан нь явсаар ийм үр дүнд хүргэж байгаа бололтой. WADA-ийн гүйцэтгэх хороо комиссынхоо зөвлөгөөг даган Оросыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргаад, түүнийг нь оросууд давж заалдсан ч амжилтад хүрэхгүй бол 2020 оны Токиогийн зуны олимпын тоглолтод оросын тамирчид оролцож чадахгүй болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27