АНУ-ын Элчин сайд Германы Засгийн газар улс орныг нь доромжиллоо гэж уурлав

Н.Мижидмаа
2019/11/27

АНУ-аас ХБНГУ -д суугаа Элчин сайд Ричард Гренелл нь эх орныг нь Германы Засгийн доромжиллоо гэж мэдэгдсэн тухай "Deutsche Welle" агентлаг мэдээлж байна. Германы Эдийн засаг ба эрчим хүчний сайд Петер Алтмайер нь теле харилцаа холбооны системийн талаарх мэтгэлцээнд оролцохдоо АНУ-ыг БНХАУ-тай зүйрлэсэн нь Элчин сайдыг уур бухимдлыг ингэтэл их хүргэсэн гэнэ. АНУ-ын өөрийн холбоотнуудаасаа БНХАУ-ын "Huawei" компанийн теле харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдан авахгүй байхыг уриалж, шаардаж байгааг дэлхий даяар мэднэ. Хятадын теле харилцаа холбооны тоног төхөөрөмжийг 5G сүлжээнд ашиглах нь өрнөдийн орнуудын чухал өгөгдлийг нууцаар Хятадын тагнуулын албад руу дамжуулдаг байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийм анхааруулга хийж байгаа гэдэг. Гэтэл Петер Алтмайер телевизийн мэтгэлцээний үеэр Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд, түүний дотор Германы канцлер Ангела Меркелийн утасны яриаг хууль бусаар чагнаж байсан дуулианыг сануулсан. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь харилцааны холбоотой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаасаа алан хядлагатай тэмцэх нэрийдлээр хэрэглэгчдийн хувийн нууц мэдээллийг дамжуулж байхыг шаарддаг гэдгийг бас онцолсон байна. Харин Америкийн Элчин сайд Ричард Гренели нь Америкийн харилцааны холбооны систем ба Засгийн газрын явуулж байгаа бодлогыг ингэж БНХАУ-ын систем ба бодлоготой зүйрлүүлснийг доромжлол гэж хүлээн авсан аж. Тэрээр энэхүү зүйрлэлийг "Германы аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгаа мянга мянган Америкийн цэргийн албан хаагчдыг доромжилсон хэрэг", ингээд зогсохгүй "Өрнөдийн орнуудын хүчирхэг холбооны төлөө байгаа Америкийн сая сая иргэдийг доромжилсон" хэрэг гэжээ. Гол нь зүйрлэл хийсэн хүн нь Германы Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалтан тул Засгийн газар нь АНУ-ыг Хятадтай зүйрлүүлэн дорд үзэж доромжилсонтой агаар нэг гэж үзсэн бололтой юм. Гэвч ууртай мэдэгдэл сонссон герман сайд үгээ буцаахгүй гэж мэдэгджээ. Тэрээр энэ талаар "Bild" сонинд ярилцлага өгөхдөө "Би АНУ ба Германы улс төрийн системийг хэзээ ч нэг адил түвшинд тавьж байгаагүй. Хувийн нууцтай холбоотой өгөгдлүүдэд тоног төхөөрөмж хаанаас орж ирснээс үл хамаараад аюулгүй байдлын дээд зэргийг стандарт шаардлагатай гэдэг нь надад илэрхий байна" гэжээ. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноуден нь теле харилцаа холбооны салбарт Америкийн Засгийн газраас явуулж байсан дараах үйлдлүүдийг олон нийтэд ил болгосон. Үүнд: * Дэлхийн 35 орын төрийн тэргүүн, 60 улсын тэрбум гаруй хүний бүх утасны яриа, SMS, интернэт холбоог нууцаар тагнаж байсан. * Гар утас ба Интернэт ашиглан хоорондоо холбогдсон америкчууд ба гадаадын иргэдийг олноор нь тагнах "PRISM" хөтөлбөрийг илчилсэн. "PRISM" хөтөлбөрийн тусламжтайгаар Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь хүмүүсийн электрон шууданг нууцаар шалгаж, дуут мэдээ болон видео чатыг хөндлөнгөөс үзэж, үүлэн технологи ашиглан хадгалсан фото зураг ба видео бичлэгийг үздэг, хавсралтаар явуулж байгаа файлуудыг задлан уншдаг, олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг нь хянадаг гэж Сноуден мэдэгдсэн. "PRISM" хөтөлбөрт Америкийн Microsoft (Hotmail), Google (Gmail), Yahoo!, Facebook, YouTube, Skype, AOL, Apple, Paltalk компаниуд оролцдог болж таарсан. *АНУ-ын тусгай албад нь олон сая SMS-ийн нууцаар уншиж шалгахын тулд Pacnet Зүүн Өмнөд Азийн оптик сүлжээний компьютерын сүлжээ болон Хятадын үүрэн телефоны операторуудын сүлжээнд нэвтэрч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18