​Туркменд ''Википедиа''-г хоригложээ

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Туркменд "Википедиа" нэвтэрхий толийг Ерөнхийлөгч ГурбангулыБердымухамедвын талаарх таагүй мэдээлэл оруулсан шалтганаар хориглосон тухай "Turkmen.News" мэдээлсэн байна. Тус сайтын эх сурвалжийн мэдээлснээр хэдэн өдрийн өмнө "Википедиа" дээрх Туркмений Ерөнхийлөгчийн тухай хуудсанд шинэчлэл хийхдээ "WikiLeaks"-ийн ил болгосон АНУ-ын дипломатуудаас Бердымухамедовт өгсөн тодорхойлолтыг иш татан нэмж оруулсны дараа ийнхүү хаах арга хэмжээ авсан. Туркменд ажиллаж байсан Америкийн дипломатууд дотоод шуудан харилцаандаа Ерөнхийлөгч Бердумухамедовыг "нэр алдарт шунаг, өөнтөгч, өсөрхүү, өөрөөсөө илүү ухаантай хүнд дургүй, худалч, хартай, явцуу бодолтой, дэндүү хуучинсаг үзэлтэй, сайн жүжигчин" гэх мэтээр тодорхойлсон байжээ. Үүнийг алдарт Ассанжийн байгуулсан "WikiLeaks" сайт илчилж олны хүртээл болгосны дараа хоёр улсын харилцаанд нэлээд таагүй байдал үүссэн. Дипломатуудын захидал ил болсон хэрэг мартагдах шахаж байтал ийнхүү ахин олны хүртээл болсон нь олон улсын тавцанд өөрийгөө аль болох эергээр харуулахыг хичээн элдэв уулзалт, айлчлал хийж байгаа Бердымухамедовт таалагдаагүй бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18