​Америкийн зэвсгийн компаниуд ''Оросын аюул''-аар далимдуулан баяжиж байна

О.Шүрэнцэцэг
2019/11/26

АНУ нь оросууд сүрдүүлэн НАТО-ийн гишүүн орнуудыг батлан хамгаалах төсвөө ДНБ-ий 2 хувь болгон өсгөх, шинэ зэвсэглэл эрчимтэй худалдан авахыг уриалж байгаа нь нууц биш. Тэгвэл Германы "Die Welt" сонин "AlixPartners" консалтингийн компанийн явуулсан судалгааны мэдээллийг иш татан энэ бүхний үр дүнд Европын бус Америкийн цэргийн аж үйлдвэрлэлийн компаниудыг ашиг нэмэгдэж байгаа тухай мэдээлжээ.

"AlixPartners"-ын судалгаанаас үзвэл НАТО-ийн гишүүн Европын 26 орны долоо нь батлан хамгаалах төсвөө ДНБ-ий 2 хувь болгож өсгөсөн бөгөөд үүний үр дүнд Европын орнуудын батлан хамгаалах нийт төсөв 256 тэрбум евро болж нэмэгдсэн юм байна. Улмаар НАТО-ийн гишүүн орнууд шинэ техник олноор худалдан авч байгаа ч Европын зэвсэг үйлдвэрлэгчид нь борлуулалтаараа АНУ дахь өрсөлдөгчдөө яагаад ч гүйцэж чадахгүй байгааг "Die Welt" онцолжээ.

Шалтгаан нь Европын орнуудын зэвсэглэлийн стандарт гэж үзсэн байна. Жишээлбэл, Европын армиудад 37 төрлийн танк, хуягт техник ашигладаг бол АНУ-д ердөө гурван төрөл л байдаг. Тэнгисийн цэрэгт Европ нь 29 төрлийн эсминец ба фрегат ангиллын усан онгоц ашигладаг бол Америкт ердөө дөрвөн төрөл байдаг аж. Ийм олон төрөл янз байгаагаас болоод Европын зэвсэглэл иүү өндөр үнэтэй болдог, өндөр үнээ дагаад өрсөлдөх чадвар нь бага байдаг аж. Үүнээс болоод батлан хамгаалах төсвөө нэмсэн улс орнууд нь шинэ техник авах болохоор арай хямд Америкийн бүтээгдэхүүнийг сонгож байгаа юм байна.

Хамгийн сүүлд гэхэд Литва улс нь Америкийн "Oshkosh Defence" компаниас 200 ширхэг хуягласан "JLTV" жийп машиныг 145 сая еврогоор худалдан авах гэрээ байгуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18