​АНУ-ыг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож үймээн самууныг өдөөн хатгаж байна гэж буруутгав

О.Шүрэнцэцэг
2019/11/26

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч ЛэЮйчэн нь АНУ-ыг Хонконгт болж байгаа үймээн самууны "хөшигний цаадах ивээн тэтгэгч" гэж мэдэгджээ. Тэрээр "Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал үймээн нь АНУ болон Өрнөдийн бусад орнуудын оролцоотой маш ихээр холбоотой. Ийм учраас бид АНУ-ыг энэ бүхнийг "хөшигний цаанаас ивээн тэтгэж" байдаг улс гэж үзэж байгаа" гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хятадын өндөр албан тушаалтны хийсэн энэхүү мэдэгдэлтэй зэрэгцээд Ираны парламентын гишүүн ЖомалиЖафаразе нь Америкийн улсад нь болсон эсэргүүцлийн жагсаалд хөндлөнгөөс оролцон, өдөөн турхирсан тул өнгөрсөн долоо хоногт интернетийг таслахаас өөр арга байгаагүй гэж мэдэгдсэнийг "Mehr" агентлаг уламжилсан байна. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл нь Засгийн газрыг эсэргүүцэгчдийг нэгдмэл зохион байгуулалтад орж бүлэглэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд улс даяар интернетийг түр хугацаагаар таслах шийдвэр гаргасан тухайгаа мэдээлж байсан. Ираны Засгийн газар энэ сарын 15-нд 1 литр нь 10 мянган риал байсан бензиний үнийг 15 мянган болгосныг эсэргүүцэн Ираны олон хотод хүмүүс гудамжинд гарч жагссан. Зарим хотод болсон жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөөн болж цөөнгүй хүн амиа алдсан байна. Жагсаал нь яваандаа Хонконгтой адил олныг хамарсан үймээний хэлбэрт орж банкны 100 гаруй салбар, 50 дэлгүүрийг дээрэмдэн тоносон хэрэг гарсан. Мөн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг АНУ болон Европын холбооноос дэмжсэн утгатай мэдэгдлийг олон нийтийн сүлжээ ашиглан удаа дараалан хийсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18