АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан ЯМАР ЗОРИЛГООР албаны автомашинд хуурамч дугаар ашиглаж байна вэ

4 цагийн өмнө

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд албан хэрэгцээний автомашиныг аминдаа ашиглаж байгаа асуудлыг бид цувралаар сурвалжлан хүргэсэн. Энэ дагуу чиглэлийн төрийн байгууллагууд ч хяналт шалгалт хийж, Засгийн газрын түвшинд яригдаж эхлээд байна.

Тэгвэл албаны автомашины улсын дугаарыг дур мэдэн өөрчилж байгаа асуудлыг энэ мэдээллээр хүргэе. Хачирхалтай нь, тухайн албан тушаалтан нь энэ салбарын хууль журмыг хамгийн сайн мэдэх учиртай авто тээврийн салбарын удирдах албан тушаалтан байгаа юм.

Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын албан хэрэгцээний 23-60 ДГС улсын дугаартай, Тоёота ланд круйзер 100 маркийн автомашин бий. Уг автомашиныг тус газрын дарга А.Хатансайхан албан хэрэгцээндээ ашигладаг байна.

Гэтэл тухайн автомашины өөрийнх нь бүртгэлтэй 23-60 ДГС улсын дугаарыг зүүхгүйгээр А.Хатансайхан дарга нь 01-86 УНҮ дугаарыг ашиглах болжээ. Автомашины мэдээллийн smartcar.mn сайтын нээлттэй мэдээллээс үзэхэд "01-86 УНҮ улсын дугаар нь 2010 оны Тоёота приус маркийн автомашинд бүртгэлтэй" байгаа юм.

2019 оны 11 дүгээр сарын 07-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус байгууллагад шалгалт ирсэн байна. Энэ үеэр А.Хатансайхан нь "автомашин эвдэрсэн" шалтгаанаар тухайн автомашиныг үзлэгт хамруулаагүй болохыг эх сурвалж мэдээлж байна.

Авто тээврийн байгууллагын нэгэн салбарыг удирдаж байгаа алба хаагч ийнхүү өөрөө авто тээврийн бүртгэлийн зөрчил гаргаж байгаа нь асуудал юм. Үүнээс том асуудал нь А.Хатансайхан дарга албан хэрэгцээний автомашины улсын дугаарыг ямар зорилгоор өөрчлөн, өөр автомашинд бүртгэлтэй дугаар ашиглаж байгаа нь бүр ч том асуудал дагуулж байж болзошгүй. Учир нь хуурамч дугаар зүүсэн уг автомашинаар хэд хэдэн удаа хил нэвтэрсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг холбогдлох хууль хяналтын байгууллагууд шалгах биз ээ.

А. Хатансайхан нь биеийн тамирын багш мэргэжилтэй. 2016 онд АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргаар томилогдсон. 2012 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 1 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 2 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 5 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 2026/10/23
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 2026/10/23
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22