​Испанид гурван тонн хар тамхи ачсан шумбагч завь илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/25

Испанийн цагдаа нар гурван тонн кокаин төрлийн мансууруулах бодис ачсан шумбагч завь илрүүлсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Шумбагч завийг Испанийн Галисия өөртөө засах нийгэмлэхийг Понтеведра муж дахь Кангас хот дахь голын цутгалангаас илрүүлжээ. Шумбагчийг илрүүлсний дараа багийн гишүүд нь завийг живүүлээд зугтахыг завдсан ч хоёрыг нь баривчилсан гэж байна. Одоо цагдаа нар живүүлсэн шумбагч завийг татаж гаргахаар чармайж байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод байгаа чадахгүй байгаа тухай Галисийн радио мэдээлжээ. Үүнээс болоод шумбагч дээрх эд мөрийн баримт буу кокаины зарим нь алга болсон байж магадгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж. Pais сонин энэхүү шумбагчийг Колумбаас ирсэн, багийн гишүүд нь Эквадорын иргэд байсан гэж мэдээлсэн.

90-ээд оны сүүл, 2000 оны эхээр Колумбийн хар тамхины мафийг мансууруулах бодисыг Америк руу тасралтгүй зөөдөг, баталгаатай суваг үүсгэх зорилгоор шумбагч зав угсарч ашигладаг байсныг хууль хяналтынхан илрүүлсэн нь маш их дуулиан тарьж байсан. Колумбийн мафийнхан шумбагч завь бариулахаар тухайн үед улс орон нь эдийн засгийн доройтлын улмаас ажилгүй болоод байсан орос инженерүүдийг хөлсөн авсан байж магадгүй гэж яригдаж байсан.

Колумбид 1 грамм нь ойролцоогоор 6 евро байдаг кокаиныг Европт хүргэсний дараа 1 граммыг нь 75-90 евро хүргэн зардаг тул хар тамхины мафийнхан шумбагч завь зохион бүтээж, угсрах зэрэг зардал ихтэй ч баригдах магадлал багатай арга хэрэглэдэг юм байна. АНУ-ын хар тамхитай тэмцэх албаныхан 2 сая долларын үнэтэй, 100 гаруй тонн хар тамхи тээвэрлэн 50 метр гүнд шумбах чадвартай шумбагч завь илрүүлэн хурааж авч байжээ. Гэхдээ дийлэнх нь 3 хүний бүрэлдэхүүнтэй, 10 метр орчим гүнд шумбадаг хамгийн энгийн бүтэцтэй байдаг бөгөөд зорьсон газраа хүрсэн даруйдаа шууд живүүлж байхаар хийгдсэн байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18