​Хятадын ''Huawei'' компанийн төхөөрөмжийг хожим сүйрэл дагуулах аюултай гэв

О.Шүрэнцэцэг
2019/11/25

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен нь Хятадын Huawei компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжөөс татгалзахыг уриалсан тухай "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Галифакс хотноо болж байгаа аюулгүй байдлын талаарх форумд оролцох үеэрээ Роберт О'Брайен нь Канадын төлөөлөгчдөд хандан ийм сэрэмжлүүлэг хийсэн гэж байна. Тэрээр Канадыг АНУ-ын ойрын холбоотон гэдгийг сануулаад, Канадын Засгийн газар нь Huawei компанийн тоног төхөөрөмж гэдэг гаднаа үзэмжтэй ч дотроо сүйрлийн аюул тээсэн "Троян морь"-ийг хэрэглэвэл улсын тагнуулын албад хоорондын мэдээлэл солилцоонд бэрхшээл үүснэ гэжээ. Мөн "Тэд Huawei-аа Канад эсвэл Өрнөдийн өөр ямар нэг улсад нийлүүлж эхэлбэл хүн бүрийн эмнэлгийн бүртгэл, банкны данс, нийтийн сүлжээний нийтлэл болгоныг бүртгээд авна. Тэд канад хүн бүрийн тухай бүгдийг мэддэг болно" гэж онцолжээ.

Канадын тав дахь үеийн үүрэн холбооны дэд бүтцэд Huawei-н төхөөрөмжийг ашиглах талаарх эцсийн шийдвэрийг тус улсын парламентын сонгууль хүртэл хойшлуулаад байсан. Канадын парламентын сонгууль аравдугаар сарын 21-нд болж өнгөрсөн хэдий ч Ерөнхий сайд ЖастинТрюдо нь Засгийн газрынхаа байр суурийг одоо болтол тодорхойлж илэрхийлээгүй байгаа юм. АНУ нь дэлхий даяар бүх хамтрагч, холбоотнууддаа хандан Huawei компанийг Хятадын тагнуулын албадтай холбоотой байж болзошгүй тул тоноглэл хэрэгслийг нь ашиглахаас татгалзахыг уриалаад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18