Пакистанд улаан лоолийн хямрал үүсжээ

Н.Мижидмаа
11 цагийн өмнө

Пакистаны зах зээлд улаан лоолийн хямрал гээч үүсжээ. Пакистандаа "эгэл хүмүүсийн хоолны гол орц" гэгддэг улаан лоолийн үнэ 1 кг нь 40 рупи байснаа өсөөд 400 рупи хүрсэн тухай "Dawn" агентлаг мэдээлж байна. 1 ам.доллар ойролцоогоор 155,91 пакистан рупитэй тэнцэж байгаа юм байна. Ядуурлын түвшинд өндөр Пакистаны 10 хүн тутмын 4 нь нэн ядуу амьдралтай бөгөөд тэдний хувьд 1 кг улаан лооль 400 рупигээр авна гэдэг нь яагаад ч дийлэхгүй үнэ ажээ. Сарын доод цалингийн хэмжээ энэ улсад ойролцоогоор 38 доллар байгаа аж. Иймд Пакистаны Засгийн газар жирийн иргэдийн бухимдлыг намжаах үүднээс хил залга Иранаас 4,5 мянган тонн улаан лооль импортлон оруулж ирсэн төдийгүй 1 кг –ын үнийг 117 рупигээс хэтрэхгүй байх ёстой гэж зааг тогтоосон ч амжилтад хүрээгүй байна. Учир нь, авлигад идэгдсэн эрх мэдэлтнүүд нь дамын наймаачдад импортын улаан лоолийг урьдчилан хямд зарсны дараа тэд үнийг маш хурдан хөөрөгджээ. Улмаар эрх баригчид үнийн хөөргөдлийг зогсоох үүднээс нэг хүн зарагдах улаан лоолийн хэмжээг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн гэж байна.

Энэ байдлыг жирийн пакистанчууд хүчтэй шүүмжилж байгаа аж. Жишээлбэл, саяхан Пакистанд болсон нэгэн хуримын үеэр сүйт бүсгүй нь эрдэнийн чулуун шигтгээтэй ээмэг бөгж, бугуйвч зүүлтээр бус улаан лоолиор гоёсон явдал олны анхаарлыг маш ихээр татжээ. Хуримд ирсэн зочид сүйт бүсгүй улаан лооль тариалсан хүлэмж шиг харагдаж байгаад цочирдсонгүй ч харин ч эрх баригчдын арчаагүй байдлыг шүүмжиллээ гэж нааштайгаар хүлээн авсан төдийгүй өвөрмөц чимэглэлтэй сүйт бүсгүйн зургийг сонин сэтгүүлийн хуудаснаа гарган хэвлэлийн баатар болгон тухай "Хиндустанитаймс" сонин мэдээлжээ.

Синд ба Панжаб мужуудад цаг агаарын шалтгаанаас ургац алдсан тул улаан лоолийн үнэ ийнхүү асар ихээр нэмэгдээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18