Дэлхийн улс орнууд Хойд Солонгосын ажилчдыг албадан нутаг буцааж байна

Н.Мижидмаа
2019/11/22

Хойд Солонгосын 33 ажилчныг Балбаас албадан гаргасан тухай "Америкийн дуу хоолой" радио Балба улсын Засгийн газар дах эх сурвалжуудын мэдээллийг үндэслэн мэдээлж байна. Балбын Засгийн газар дах эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын ажилчид визын хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар аравдугаар сарын 31-нд тус улсыг орхин явсан. Тэд сүүлийн 23 жилийн турш Балбад программ хангамж боловсруулах компани, цайны газар эрхлэн ажилладаг байжээ.

Түүнчлэн ОХУ-д олон мянгаараа ажиллаж байсан хойд солонгосчууд олноороо нутаг буцаж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын "ЧосонИльбо" сонин мэдээлсэн байна. Оросын Уссурийск ба Владивосток хотуудаас Хойд Солонгос руу явдаг галт тэрэгний бүх тасалбар он дуустал зарагдаад дууссан гэж байна. Тус сонины Орос дахь эх сурвалж нь Хойд Солонгос руу явдаг галт тэрэгний тасалбар хэзээ ч ингэж 100 хувиар борлогдож байгаагүй гэдгийг онцолсон аж.

ОХУ-аас Хойд Солонгост суугаа Элчин сайд Александр Мацегора нь одоо Орост 10 мянга хүрэхгүй тооны хойд солонгос ажилчин үлдсэн гэж мэдэгдсэн байна.

2017 оны арванхоёрдугаар сард НҮБ-аас гаргасан №2397тогтоолын дагуу НҮБ-ын гишүүн улс болгон 2019 оны арванхоёрдугаар сарын 22-н гэхэд өөрийн нутаг дээр ажиллаж байгаа Хойд Солонгосын бүх ажилчдыг нутаг буцаах ёстой. Одоогийн байдлаар 45 орон Хойд Солонгосын 23 мянган ажилчныг нутаг буцаасан тухайгаа мэдээлээд байгаа юм.

Гэхдээ мэдээллийн хэрэгслүүдээр БНХАУ ба ОХУ хоёрыг хуулийн цоорхой ашиглан НҮБ-ын тогтоолыг тогтмол тойрч гардаг тухай мэдээлдэг. Тодруулбал, энэ хоёр улсаас визийн хугацаа дууссан гэж нутаг буцсан хойд солонгосчууд төд удалгүй оюутан, жуулчдын байдлаар буцаж хил давдаг бөгөөд орос, хятадын эрх баригчид үүнийг мэдсэн ч мэдээгүй царай гаргааг гэж Өрнөдийн орнууд хүчтэй шүүмжилдэг. Жишээлбэл, АНУ-аас санхүүждэг "Эрх чөлөөт Ази" радио станц нь ОХУ-ын Гаалийн албаны төлөөлөгчдийн өгсөн мэдээллийг үндэслээд эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээнд ороод байгаа Хойд Солонгос ба ОХУ хоорондын худалдааны эргэлт 2019 онд хоёр дахин нэмэгдсэн тухай мэдээлсэн байна. 2019 оны 1-9 дүгээр сарын байдлаар энэ хоёр улс хоорондын барааны эргэлт 38,41 сая долларт хүрсэн нь өмнө оны мөн үеийнхээс 122 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүн дотор Оросоос Хойд Солонгосыг чиглэсэн эм, тоног төхөөрөмж, буудай зэрэг барааны хэмжээ 130 хувиар өсөж 36,5 сая долларт хүрсэн бол Хойд Солонгосоос Оросыг зорьсон экспортын хэмжээ 24 хувиар өсөж 1,84 сая доллар болсон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27