БНХАУ-аас Япон, Өмнөд Солонгост хатуу анхааруулжээ

Н.Мижидмаа
11 цагийн өмнө

Хятадын албаны хүмүүс Өмнөд Солонгос ба Японы талд хандан ноцтой анхааруулга өгсөн тухай мэдээллийг Японы мэдээллийн хэрэгслүүд олж авсан байна. Тухайлбал, "The Asahi Shimbun" сонины бичиж байгаагаар БНХАУ нь хоёр улсыг нутаг дээрээ Америкийн дунд ба ойрын зайн тусгалтай пуужин байршуулсан тохиолдолд хоорондын харилцаа эрс муудах нь гарцаагүй гэж сануулсан аж. 2019 оны наймдугаар сард Бээжинд болсон гурван улсын Гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөний үеэр хамгийн анх шууд анхааруулсан гэдгийг Япон ба АНУ-ын Засгийн газрууд дахь эх сурвалжууд нотолсон гэж байна.

2019 оны аравдугаар сард БНХАУ-ын зүгээс Америкийг Япон ба Өмнөд Солонгосын нутаг дээр дундын зайн тусгалтай пуужин байршуулж магадгүйд сэтгэл түгшиж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Гэхдээ "The Asahi Shimbun" сонины эх сурвалжууд нь АНУ-ын энэ асуудлаар аль болох ойрын хугацаанд өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хүчин чармайлд гаргана гэж мэдээлсэн байна. Иймд Японы ба АНУ-ын батлан хамгаалах ба гадаад харилцааны салбарыг хариуцсан албаны хүмүүс Америкийн дунд ба ойрын тусгалтай пуужин байршуулсан асуудлыг хэлэлцэхээр 2019 оны арванхоёрдугаар сард уулзаж ярилцахаар төлөвлөж байгаа аж. Мөн энэ үеэр Вашингтон н Өмнөд Солонгосын албаны хүмүүстэй яг энэ асуудлаар уулзалт яриа хийх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18