​Хятадын тусгай албаныхан Британийн консулын албаны ажилтныг баривчилж, эрүүдэн байцаажээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Хонконг дахь Их Британийн Консулын албаны ажилтан Саймон Чэнг нь БНХАУ-ын эрх баригчдад баривчлагдан эрүү шүүлт амссан гэж мэдэгдсэнийг "Reuters" агентлаг уламжилсан байна. СаймонЧэнг нь Хонконгийн иргэн бөгөөд консулын газар ажиллаж байхдаа удирдлагынхаа заавраар эсэргүүцлийн жагсаалын явцыг ажиглах зорилгоор олон нийтийн сүлжээн дэх хэд хэдэн эсэргүүцлийн бүлэгт бүртгүүлсэн байжээ. Улмаар энэ оны наймдугаар сард эх газрын Хятад руу ажлын аялал хийгээд эргэж ирснийх нь дараа Хятадын тусгай албаныхан баривчилж, 15 хоногийн турш эрүүдэн шүүж байцаалт авсан гэжээ. Чэнг энэ талаар "Намайг эсэргүүцлийн жагсаалын өдөөн хатгагчдын нэг, Британийн тагнуулч гэж сэжиглэж байсан" гээд Хятадын тусгай албаны ажилтнууд гарыг нь гавласан гавнаас өлгөх, олон цагаар явган суулгах, шилбэний яс руу өшиглөх, унтуулахгүйн тулд Хятадын төрийн дууллыг олон цагаар дуулах зэргээр тамлаж байсан гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Цагдаа нар түүнийг эрүүдэн шүүх явцдаа ухаалаг утсыг нь нээлгэн Их Британийн консулын албанд эсэргүүцлийн жагсаалын талаарх өгч байсан мэдээллийг нь уншсан, улмаар "эх орноосоо урвасан", "биеэ үнэлэгчид мөнгө төлсөн" гэсэн хоёр зүйл ангиар хэргээ хүлээж буй видео бичлэг албадан хийлгэсэн гэжээ. Гэхдээ СаймонЧэнг нь шударга шүүхэд найдахгүй байгаа болохоор Хятадын эрх баригчдыг шүүхэд өгөхгүй байхаар шийдсэн гэж мэдэгджээ. СаймонЧэнгийг баривчлагдсан гэдгийг Консулын газар мэдээгүй тул эрчимтэй эрж хайж эхэлсэн байна. Үүний дараагаар л Хятадын тусгай албад Саймоныг эрүүдэхээ зогсоож, суллан явуулсан аж.

Энэхүү мэдэгдлийн дараагаар Их Британийн Гадаад харилцааны сайд Доминик Рааб мэдэгдэл хийн Хонконг дахь Консулын албаных нь ажилтныг баривчлан эрүүдэн шүүсэн явдалд ихэд цочирдсон гээд Их Британи дахь БНХАУ-ын Элчин сайдын дуудан тайлбар шаардсан. Гэвч хариуд нь БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч нь Британийн "BBC"-д "Их Британийн Засгийн газар хөндлөнгөөс оролцож байгаа явдлыг ямар ч тохиолдолд хүлээн авах боломжгүй" гээд хариу болгож "Их Британийн Элчин сайдын дуудан уур, эсэргүүцлээ илэрхийлмээр байна" гэж мэдэгдсэн байна. Мөн цаашдаа Хонконгийн болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь эцсийн дүнд Их Британийн ашиг сонирхолд хор хүргэнэ гэж анхааруулжээ.

СаймонЧэнг Британийн Консулын албанд ажиллахаа больсон хэдий ч Их Британийн зүгээс түүний аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр жилийн хугацаатай ажил хийх эрхтэй виз олгосон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18