​Хятадын удирдлага АНУ-д анхааруулга өгчээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

АНУ-ын Сенат "Хонконг дахь хүний эрх ба ардчилалын тухай" хуулийг баталсны дараагаар БНХАУ-ын Гадаад харилцааны орлогч сайд МаЧжаосюй нь Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч УильямКляйныг дуудан уулзаж, Сенатаас баталсан баримт нь хоёр орны харилцаанд сөрөг үр дагавар үзүүлж магадгүй тухай анхааруулсан гэдгийг "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна.

МаЧжаосюй нь "Бид АНУ-ыг тухайн хуулийн төслийн хүчин төгөлдөр болгохгүй байхад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч, Сянганы хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалж байна. Эс бөгөөд Хятадын зүгээс хариу болгон авах арга хэмжээнээс үүдэх бүх хариуцлагыг Америкийн тал дангаар хүлээх болно" гэж анхааруулсан байна.

Энэхүү хуулийг АНУ-ын Конгрессын хоёр танхим баталсан тул одоо Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох юм. Шинэ хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа нь жил бүр Хонконгтой байгуулсан худалдааны харилцаандаа шалгалт хийж, тус хотыг Бээжингээс хэр хараат бус, бие даасан бодлого явуулж байгаа үнэлж дүгнэж байх ёстой болно. Хэрэв Цагаан ордон Хонконгийн бие даасан байдал нь шаардлагатай биш гэж үзвэл одоо эх газрын Хятадын эсрэг үйлчилж байгаа худалдааны хязгаарлалтад Хонконгийг хамруулах ёстой болох аж. Ингэвэл Хонконг дахь Хятадын компаниуд нь гадаадын түншүүдтэйгээ хөнгөлөлттэй нөхцөлөөр бизнес эрхлэх боломжоо алдах юм.

Одоо энэ хуулийг мөрдөж эхлэх эсэхийг Ерөнхийлөгч Трамп шийдэх ёстой боллоо. Үүнтэй холбоотойгоор олон улсын шинжээч, мэргэжилтнүүд Трампыг гарын үсэг зурж баталсан тохиолдолд АНУ ба БНХАУ-ын хооронд худалдааны гэрээ байгуулах нь бараг боломжгүй шахуу болж хувирна гэдэг дээр санал нийлжээ. Учир нь, Бээжингийн хувьд АНУ-тай худалдааны тохиролцоонд хүрэх нь чухал ч гэлээ Хонконг ба Макао дахь хяналтаа алдахгүй байх нь илүү чухал тул худалдааны дайны дайныг зогсоох оролдлого хийхээс татгалзана гэж дүгнэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18