​Дэлхийн хамгийн үнэтэй сөнөөгч онгоц F-35 АНУ-ын Батлан хамгаалахыг үндсэн шаардлагыг хангаж чадахгүй байна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Тав дахь үеийн сөнөөгч бөмбөгдөгч F-35-ын одоо үйлдвэрлэгдэж байгаа гурван хувилбараас нэг нь ч АНУ-ын Батлан хамгаалах яамнаас тавигддаг найдвартай байдал ба засвар үйлчилгээ хийх хүртээмжтэй байдлын үндсэн таван шаардлагад нийцэхгүй байгаа юм байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны Шуурхай туршилтын захирал РобетБехлер албан ёсоор мэдэгджээ. Бехлер нь "F-35-ын бүх хувилбаруудын ашиглалтын хүртээмжтэй байдал нь засвар үйлчилгээний хүлээлтийн түвшнээс доогуур байгаа тул эдгээр онгоцнууд илүү олон эвдэрч, засвар хийхэд илүү хугацаа шаардлагатай болж байна" гэжээ.

АНУ-ын Конгрессын Судалгааны алба "GAO"-аас энэ оны арваннэгдүгээр сард гаргасан тайланд нийт F-35 онгоцнуудын 30 хувь нь 2018 оны таваас арваннэгдүгээр саруудад сэлбэг дутагдсан шалтгаанаар хөөрөх чадваргүй газар дээр өнгөрөөсөн гэж мэдэгдсэн байжээ. Мөн 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар агуулах ба үйлдвэрүүд дээр засвар хийх шаардлагатай 4300 ширхэг сэлбэг хуримтлагдаад байсныг онцлон заасан байна.

F-35 тав дахь үеийн сөнөөгч бөмбөгдөгч онгоц нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөрт өртгөөр бүтээгдсэн онгоц болсон. Түүнийг бүтээн үйлдвэрлэлт шилжүүлтэл 18 жил зарцуулсан аж. Энэ хугацаанд анх 233 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байсан ч явцын дунд зардал нь 428 тэрбум доллар болж өсжээ. Зэвсэглэлд хүлээн авах нийтF-35-ын засвар үйлчилгээнд 1,2 их наяд доллар зарцуулна гэж тооцоолсон аж. Энэ бол 2015 онд АНУ-ын Конгрессын Судалгааны албанаас тооцоолж байснаас даруй 1 их наяд доллароор илүү үнэтэй болж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18