​Филиппинд электрон тамхи татсан хүмүүсийг баривчилдаг болно

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Филиппиний Ерөнхийлөгч РодригоДутертеулс даяар электрон тамхи татахыг хориглох тухайгаа мэдэгдсэнээс хэдхэн цагий дараа цагдаагийн газрын дарга нь олон нийтийн газар вейп татсан хүмүүсийг баривчлан, тамхийг нь хурааж авч байх тушаал авсан тухай "Le Figaro" сонин мэдээлсэн байна.

Дутерте нь электрон тамхийг хортой гэж нэрлээд Филиппиний нутаг дээр олон нийтийн газар ийм тамхи татсан хэнийг ч болов баривчлахад бэлэн гэж анхааруулсан байна. Үүний дараанаас Филиппиний Цагдаагийн газрын дарга нь Ерөнхийлөгчөөс тушаал авсан гээд электрон тамхи татахыг нэн даруй хориглож байгааг албан ёсоор мэдэгдэж, татаж байгаа хүмүүсийг баривчлах зааврыг улс даяарх цагдаагийн салбаруудад хүргүүлсэн тухайгаа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Дутерте хар тамхины наймаатай эрс хатуу тэмцэхээр амлаад хар тамхи наймаалсан хүмүүсийг таарсан газар нь шууд буудан хороож байх тушаал өгсөн гэдгээрээ зарай хүн. Иймд электрон тамхийг хориглох, олон нийтийн газар татахтай хийх тэмцэл нь хар тамхитай хийсэн тэмцлээс дутахааргүй ширүүн явж магадгүй. Дутерте нь 2016 онд ердийн тамхи татахад эрс хатуу хязгаарлалт, хориг цээр тогтоосноор Филиппин нь тамхины эсрэг хамгийн хатуу хуультай улс болоод байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18