​Хоёр Солонгосын хил дээр устгалд орсон гахайн цус нутгийн гол мөрнүүдийг бохирдуулжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Африкийн гахайн тахал туссан хэдэн зуун мянган гахайг хоёр Солонгосын хилийн орчим устгалд оруулсан ч, бүс нутагт орсон ширүүн борооны улмаас амьтадыг булсан газар үерт автагдан, нутгийн гол мөрнүүдийн өнгө үхсэн амьтадын цусанд будагдсан улаан болсон тухай "https://meatinfo.ru" сайт мэдээлж байна.

Гэвч орон нутгийн эрх баригчид гахайнуудыг устгалд оруулахаас өмнө халдваргүйжүүлсэн тул шороонд шингэсэн цусаар нь дамжин өвчин халдварлана гэж айх ямар ч үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна.

Африкийн гахай тахал өвчин Хойд Солонгост анх 2019 оны тавдугаар сард бүртгэгдсэн. Үүний дараагаар Өмнөд Солонгосын эрх баригчид аюулт өвчнийг хилийн дээс алхуулахгүй урьдчилан сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авсан хэдий ч 2019 оны есдүгээр сард Африкийн гахайн тахал Өмнөд Солонгост бас бүртгэгджээ. Үүний дараа хилийн хоёр талд гахайн талах удаа дараалан бүртгэгдэж явсаар Өмнөдийн тал нь цаашид өвчний тархалтыг зогсоох зорилгоор хилийн бүс нутагт 380 мянган толгой гахайг устгалд оруулсан юм байна.

Устгалд оруулсан гахайнуудыг тусгайлан хуванцраар доторлосон нүхэнд булах замаар үхдэлийн шингэн хөрсөөр дамжин алдагдахаас сэргийлсэн юм байна. Хамгийн сүүлд хоёр Солонгосыг заагладаг хилийн зурвасаас холгүйхэн 47 мянган толгой гахайг устгасан аж. Гэвч энэ удаад нөөц бололцоо хүрэлцээгүйгээс устгалд орсон биологийн аюултай хэдэн арван мянган гахайн сэгийг цаг тухайд нь булж чадалгүй хэсэг байлгасан юм байна. Яг энэ үер орсон ширүүний борооны дараа энэ олон мянган сэг зэмээс урссан шингэн ойролцоох гол, мөрнүүдийн өнгийг өөрчилсөн нь тэр аж.

Үүнээс болоод өвчний вирус гол усанд орж, цаашлаад ундны усны сангуудад орсон байж болзошгүй гэсэн болгоомжлол газар авсан гэж байна. Гэвч Сөүлийн Хүрээлэн буй орчны яам нь тусгай шахуурга ашиглан гол мөрнийг цуснаас цэвэрлэсэн тул урсгалын доогуур байгаа бүс нутагт ямар ч аюулгүй гэж мэдэгдсэн гэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18