​Ираны парламентын дарга Америкийг хэзээ ч санасандаа хүрэхгүй гэж мэдэгджээ

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Ираны парламент буюу Исламын зөвлөлийн спикер АлиЛарижани нь Иран дах эмх замбараагүй байдлыг өөгшүүлж, Ираны нийтийн өмчийг шатаан сөнөөх замаар ямар ч үр дүнд хүрч чадахгүй гэдгийг албан ёсоор анхааруулсан гэдгийг Ираны "IRNA" агентлаг уламжилжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь "Twitter" хуудсаараа дамжуулан Иранд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүст хандан "Жил хагасын өмнө байсантай адилаар би Ираны ард түмэнд хандан АНУ та бүхэнтэй хамт гэдгийг хэлье" гэж жиргэсний дараа Ираны парламентын дарга ийм мэдэгдэл хийсэн гэж байна.АлиЛарижанинь Төрийн нарийн бичгийн даргын үгийг "Вашингтоны шударга бус байдлыг илэрхий харуулж байгаа хэрэг" гэж дүгнэжээ.

Ираны Засгийн газраас шатахууны үнийг чөлөөлсний дараа 1 литр бензиний үнэ 10 мянган риал байснаас 15 мянган риал хүрч огцом өссөний дараанаас олон арван хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж, олон хүн баривчлагдаж, цөөнгүй хүн амиа алдаад байгаа юм.

Цөмийн хөтөлбөрөөс болж Өрнөдийн орнуудын хүчтэй хориг арга хэмжээнд олон арван жил болсон Ираны эдийн засаг тун хүнд байгаа. Уран баяжуулах хөтөлбөрийн талаарх зургаан талт тохиролцоонд хүрсний дараа дээрдэх магадлал байсан ч Трамп Ерөнхийлөгч болмогцоо энэхүү тохиролцооноос дангаар гарч, Ираны эсрэг бүр ч хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь байдлыг улам доройтуулсан. Ийм нөхцөлд амьдрал нь сайжрахыг хүлээж тэвчихгүй байгаа иранчууд гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх явдал олон гарах болсон. "Арабын хавар"-аас хойш анх 2017 оны сүүлээр Ираны арим хотуудад Засгийн газрын эсрэг жагсаал гарч, нэлээд хэдэн хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдал үүсэн, хүчирхийлэл дэгдэж байсан. 2018 он гарсан ч эсэргүүцлийн жагсаал намжихгүй үргэлжилсэн бөгөөд олон арван хүн амиа алдаж, маш олон хүн баривчлагдсан байсан. Үүнээс жил гаруйн дараа ээлжит удаагийн эсэргүүцлийн жагсаал ийнхүү дэгдэж, хэдийн олон хүний аминд хүрсэн хүчирхийлэл бий болгоод байна.

Ираны эрх баригчид тухай бүрд АНУ, Их Британийг эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, Ираны нийгмийг хагалан бутаргахыг санаархлаа гэж буруутгадаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18