​АНУ-ын онгоцнууд Оросын хилийн дагуу тагнуулын нислэг үйлдсэн байна

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Сүүлийн үед АНУ, НАТО-ийн гишүүн орнууд ОХУ-тай хил залгадаг Балтын тэнгис орчмын Латви, Литва, Эстони гэсэн гурван орны зэвсэгт хүчнийг байлдах чадварыг сайжруулах болон эдгээр орнуудад өөрийн цэргийн ангиудаа байнгын үндсэн дээр байршуулахад онцгой анхаарах болсон. Өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдээр гурван улсаас болж АНУ ба НАТО нь ОХУ-тай дайтаж, ялалт байгуулан Калининград мужийг нь эзлэн авч байгаа талаарх янз бүрийн судалгаа, таамаг олон гарах болсон.

Хамгийн сүүлд гэхэд АНУ нь ОХУ-ын хилийн ойролцоо RQ-4 Global Hawk стратегийн тагнуулын дрон хоёр ширхгийг, мөн радио электрон тагнуулын онгоц хөөргөн тагнан бүртгэх нислэг хийсэн тухай "Plane Radar" нь "Twitter" хуудсаараа мэдээлсэн байна.

АНУ-ын Цэргийн нисэх хүчний мэдлийн RQ-4B-4 Global Hawk дронууд нь Итали дах Сигонелла нисэхийн баазаас хөөрч Литва, Латви, Эстонийн нутаг дээгүүр оросын Калининград, Лениград, Псков мужуудын хилийн харалдаа нислэг үйлдсэн. Үүнтэй зэрэгцээд радио электрон тэмцэл хийх зориулалт бүхий Boeing RC-135V Rivet Join онгоц Британи дахь Милденхолл нисэх баазаас хөөрч Калининград мужийн хилийн харалдаа тагнуулын нислэг үйлджээ.

RQ-4 Global Hawk стратегийн тагнуулын дрон нь 19,8 мянган метрийн өндөрт, 24,9 мянган км замыг цагт 800 км хурдтайгаар туулан нисэх чадвартай. Дотроо маш өндөр мэдрэмжтэй радио электрон тагнуул, бүртгэл, тэмцлийн тоног төхөөрөмж тээх чадвартай бөгөөд тасралтгүй 36 цаг нисэх чадвартай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18