​БНХАУ-ын удирдлага Хонконгийн ээдрээг 30 жилийн өмнөөс урьдчилан харж байсан

О.Шүрэнцэцэг
2019/11/20

БНХАУ-ын удирдлага Хонконгт дэгдээд байгаа үймээн, эмх замбараагүй байдлыг үүсэхээс нь олон жилийн өмнөөс урьдчилан таамаглаж, бэлдэж байсан аж. Энэ тухай Хятадын коммунист намын Төв хорооны дэргэдэх Намын их сургуулийн дэд Ерөнхийлөгч СеЧуньтао мэдэгджээ. Тэрээр "Одоогийн төрийн удирдлагын үндсийг тавьж явсан Хятадын удирдлагын алсын бодлоготойг одоо тэнд болж байгаа зүйлс харуулж байна. Жишээлбэл, Хятадын коммунист нам нь Дэн Сяопины үеэс та бидний сүүлийн хэдэн сар Хонконгт ажиглаж байгаа үйл явдлыг тооцоолж бодолцсон байсан юм" гэжээ. Дэн Сяопины үед буюу 1990-ээд оны эхээр буюу 30 жилийн өмнөөс БНХАУ-ын удирдлага нь Хонконгийг Хятад маягийн социализмыг ганхуулахыг оролдох үндсэн тулгуур болгон ашиглах хүмүүс гарч ирж магадгүй гэж таамаглаж байсан тухай СеЧуньтао ярьсан байна. Үүнээс гадна БНХАУ-ын удирдлага Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламын хүсэлтээр цагдаагийн газрын дарга СтивенЛо-ийн оронд Крис Таныг томилсон байна. Цагдаагийн шинэ дарга нь захиргааны тусгай бүсийн хууль сахиулах байгууллагуудад 1987 оноос хойш албан хааж байгаа, шинэ албанд томилогдохын өмнө Цагдаагийн газрын орлогч даргыг албыг хашиж байжээ. Тэрээр "South China Morning Post" сонинд ярилцлага өгөхдөө Хонконгийн хууль сахиулагчид иргэдийн идэвхтэй дэмжлэггүйгээр, дан ганц өөрийн хүчээр үймээнийг дарж чадахгүй гэж мэдэгджээ. Тэрээр "Оршин суугчид хойш суух бус харин эсэргүүцлийг шийдвэртэй эсэргүүцэх хэрэгтэй. Дуугүй сууж, хүлцэх нь хэт явцуу үзэлтнүүдийг эмх замбараагүй байдал бий болгоход улам турхирч байна" гэжээ. Иймд үймээн, самууныг арилгахын тулд Хонконгийн иргэд бүгд жагсагчдыг тууштай эсэргүүцэх хэрэгтэй гэж цагдаагийн шинэ дарга дүгнэсэн байна. Түүнчлэн цагдаа нарыг хэт их хүч хэрэглэж байгаа гэдэгтэй огт санал нийлэхгүй гээд "Манай офицерууд харгис дайралтад өртөж байгаа тул өөрийгөө хамгаалах гэхдээ л зэвсгээ ашиглаж байгаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18