​Эрдоган Сирийн үндэсний армийн цэргүүдийг ''шашны ариун дайчид'' гэж магтжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоган Туркийн Үндэсний их хурлын Шударга ёс ба хөгжлийн фракцын хуралдаан дээр үг хэлэхдээ "Дэлхийн дөрвөн зүгт төдийгүй энд хүртэл биднийг курдуудыг эсрэг явж байна гэж харуулахыг хүсэж байна. Манай парламентад суудалтай Ард түмний ардчилсан нам хүртэл тэгж байна. Энэ бүхний ард Курдистаны ажилчны нам гэдэг алан хядах байгууллага байгаа юм. Энд юу ч хольж хутга хэрэггүй юм шүү. Бид Курдистаны ажилчны нам, Ардын өөрийгөө хамгаалах хүч, ардчилсан хүчний алан хядах бүлэглэлүүдийн эсрэг тэмцэж байгаа болохоос курд ахан дүүсийнхээ эсрэг яваагүй. Энэ мэт яриа нь юуны өмнө курдуудыг өөрсдийг нь гутааж байгаа хэрэг юм" гэсэн тухай "Anadolu Ajansı" агентлаг мэдээлсэн байна.

Сирийн хойд нутагт явуулж байгаа ажиллагааны талаар Эрдоган тайлбарлахдаа "Үүнтэй зэрэгцээд манай хилийн дагуу алан хядагчдын коридор байгуулах замаар Туркийг өмнөд талаас нь боохыг хүсэж байгаад хамаг асуудал байгаа юм. Тэгвэл бид юу хийсэн юм бэ? Бид тэдний төлөвлөгөөг нураасан. Тэдний асуудал үүнд байгаа юм" гэсэн байна.

Мөн Сирийн Засгийн газрын армийн талаар Эрдоган магтаалын үг хэлсэн явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татжээ. Тэрээр "Энхийн булаг ажиллагааны үеэр Сирийн үндэсний армийн дайчид ч амиа алдаж байсан. Гэтэл тэр Сирийн сөрөг хүчний намын удирдаж байгаа этгээдийг хар л даа (КемальКылычдароглу), тэднийг алан хядагчид гэж нэрлэж байх юм. Тэдний буруу гэж юу байх юм бэ. Сирийн үндэсний арми бол манай улсыг өөрийн газар нутагтайгаа адил бууны сум, дайралтаас хамгаалж байгаа зоригтнууд, тэд манай цэргүүдийг хамт тэмцэж байгаа ариун дайчид, Ардын бүгд найрамдах нам жинхэнэ алан хядагчдыг алан хядагчид гэж нэрлэхгүй байгаа нь туйлын харамсалтай" гэжээ.

Сирийн үндэсний арми гэдэг нь Туркийн талыг баримтлагч Асадын эсрэг сөрөг хүчний тархай бутархай бүлэглэлүүдээс бүрдүүлсэн шинэ хүч. Энэхүү Сирийн үндэсний арми нь Сирийн хойд нутагт курдын салан тусгаарлагчдын эсрэг явуулж байгаа Туркийн зэвсэгт хүчний ажиллагаанд туркуудэд дэмжлэг үзүүлж, тэдэнд Сирийн нутаг дээр үйл ажиллагаа явуулах хууль ёсны халхавч болж байгаа хүч юм байна. Өөрөөр хэлбэл туркууд нь Сирийн үндэсний арми гэгч өөрсдийн бүрдүүлсэн хүчийг Сирийн хууль ёсны төлөөлөл гэж хүлээн зөвшөөрөөд, Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулалгүйгээр, хууль ёсны зэвсэгт хүчинтэй хамт байлдааны ажиллагаа явуулж байгаа гэсэн халхавч хийж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18