Цистит өвчнийг уламжлалт анагаах ухаанаар бүрэн эмчилнэ

Н.Мижидмаа
2019/11/19

Бидний хэлж заншсанаар цистит нь давсаг шээсний замын үрэвсэлт өвчин юм. Ямар ч хүнд тохиолдож болох ч дийлэнхдээ эмэгтэйчүүд өвчилдөг. Энэ нь эмэгтэйчүүдийн бие махбодын онцлогтой холбоотой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн шээсний зам богино байдаг учир өгсөх замын халдварт илүү өртөмтгий. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл энэ нь бөөр, давсаг шээсний замын махбод хямарсан, хий, цус шарын гэм давамгайлсан өвчлөл юм. Даарч хөрөх, ялангуяа доороосоо их даарснаар доод биеийн хий хямарч шээсний сүв болоод бөөрний судаснууд нарийсан шарын халууныг хямрааснаар бөөр, давсагны үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх тохиолдолд доороос даарснаас үүдэлтэйгээр өвлийн улиралд үүсдэг ч бөөрний өвчлөлүүдийн үед хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр. Янз бүрийн бөөрний үрэвсэлт өвчний үед үүссэн муу цус давсагт унаж язмагтай холилдон шээсний халуун илчээр илжирч дотроо хураагдан давсагны ханыг үрэвсүүлнэ. Дасвагны үрэвсэл өвчин нь зовиур ихтэй ихэвчлэн давсаг орчим халуун оргиж шархирах, шээсний сүвээр хатгуулах, ойр ойрхон шээс хүрэх зэргээр илэрдэг бөгөөд бөөрний үрэвсэлтэй хавсарсан үед шээс нь улаан, цустай шээх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвчилсөн тохиолдолд сайн эмчлүүлэхгүй бол хүндэрдэг, давталт ихтэй, удаан хугацаанд өвчилдөг өвчнүүдийн нэг юм.

Цистит өвчнөөр өвчлөхгүй байх боломж хүн бүрт бий. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай хүйтэн орны хувьд өвлийн улиралд охид бүсгүйчүүд маань болж өгвөл дороосоо даарахгүй дулаан хувцаслаж байх, хэт бариу өмд, гутал өмсөхгүй байх, суудлын ажил хийдэг хүмүүс дасгал хөдөлгөөн хийж аарцагны хөндийн цусан хангамжийг сайжруулах, хувийн ариун цэврийг сахих, хэт давслаг, халуун ногоотой хоол хүнсийг бага хэрэглэх зэргээр урьдчилан сэргийлж болно. Мэдээж үрэвсэлт өвчин бүр дархлалын системтэй холбоотой учир өөрийн дархлааг дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж занших нь энэ өвчнөөс эхлүүлээд бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол үндэс болох юм. Хэрэв та нэгэнт цистит өвчнөөр өвчилсөн бол өөрөө дур мэдэн үрэвслийн эм тариа хэрэглэхээсээ урьтаж эмчид хандах нь зүйтэй. Уламжлалт анагаах ухаанд үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх олон арга бий. Тэр дундаа Манба Дацан эмнэлэгт энэ өвчнийг маш үр дүнтэй эмчилж байна. Тухайлбал, эмтэй ууран дэвтээлэг, тан эм, хануур, төөнүүр, туулга гэх мэт олон эмчилгээний арга, зарчмаар давсагны үрэвсэлт өвчнийг эмчилж болно. Ихэнх тохиолдолд дан ганц давсагны бус бөөрний өвчлөлтэй хавсарсан байдаг учраас тэр бүрийг нарийн оношилж хамтад нь эмчлэх нь зүйтэй. Бөөр давсагны үрэвсэл дарах, бөөрний тамир тэтгэж илч үүсгэх эмчилгээнүүдийг давхар хийснээр таны өвчин бүрэн эдгэрэх болно. Хүмүүс ихэнхдээ гэрийн нөхцөлд ууранд суугаад энэ өвчинг эмчилчихнэ гэж боддог. Тэгвэл та буруу ойлголттой явж байна гэсэн үг. Халуун ууранд сууснаар доод биеийн судсыг тэлж хий хэсэг хугацаанд амирласнаар өвчин түр хугацаанд намждаг. Буцаад бага зэрэг даарч хөрсөн үед эргээд л сэдэрнэ. Түүнээс гадна янз бүрийн бодистой ууранд сууснаар нэмээд өгсөх замын халдвар авах нэг шалтгаан болдог. Тиймээс уламжлалтын нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28)


0
angry
1
care
1
haha
0
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18