Япон нутаг дээрээ Америкийн цэргийг байршуулсны төлөө 8 тэрбум доллар төлөхөөс татгалзав

Н.Мижидмаа
2019/11/19

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын захиргаанаас Японы нутаг дээр Америкийн цэргүүдийг байршуулсны төлбөрийг 300 хувиар өсгөснийг Японы удирдлага хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Японд Америкийн цэргийг байршуулсны төлөөх төлбөрийн асуудлаар хэлэлцээг дараа жилийн эхэнд эхэлнэ гэдгийг Японы Гадаад хэргийг яам мэдэгдсэн. Америкийн Төрийн департаментын зүгээс холбоотон орнуудад хандан цаашид батлан хамгаалах салбарт Америкаас дэмжлэг авахыг хүсвэл илүү өндөр үнэ төлөхөд бэлэн байх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

АНУ нь Японд цэргээ байршуулсны төлөө илүү өндөр төлбөр нэхэж байгаа ч Батлан хамгаалах салбарт байгуулсан бүх тохиролцоо, гэрээгээ төлбөрийн асуудлаас үл хамааран хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 2021 онд дуусах өмнөх гэрээ ёсоор Япон нь АНУ-ын 54 мянган цэргийн албан хаагчдыг нутаг дээрээ байршуулсан, тусгаар тогтнол, халдашгүй байдлаа хамгаалуулсны төлөө жил болгон 2 тэрбум доллар төлж байгаа. Энэ төлбөрт Окинава арал дээрх Америкийн цэргийн бааз ба Долоодугаар флотын усан онгоцнуудад үзүүлэх засвар үйлчилгээ багтаж байдаг. Гэтэл Трампын захиргаа нь энэ мөнгийг хангалтгүй гэж үзсэн тул оны зун тухай үед Үндэсний аюулгүй байдлыг зөвлөх байсан Жон Болтон Японд айчлахдаа 8 тэрбумыг төлүүлэхээр ятгах гэж үзсэн. Гэвч Болтоны санал Японд таалагдаагүй бололтой.

Үүнээс гадна Цагаан ордон нь Өмнөд Солонгосын нутагт цэргээ байршуулсан Хойд Солонгосын дайралтаас хамгаалсныхаа төлбөрийг 5 дахин нэмэхийг шаардах болсон. Өмнөд Солонгос нь одоогоор өөрийн нутаг дээрээ Америкийн 28500 цэргийн албан хаагчийг байршуулсны төлбөрт жил болгонд 1 тэрбум доллар төлдөг. Энэ талаар нэлээд ээдрээтэй хэлэлцээ явагдаж, эцсийн дүнд өмнөд солонгосчууд төлбөрийг ялихгүй хэмжээгээр нэмэхийг зөвшөөрсөн. Гэхдээ хоёр улс нь цэрэг байршуулсан төлбөрийн асуудлыг жил болгон дахин авч үзэж байхаар тохиролцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18