Уйгаруудын талаарх бодлогын тухай Хятадын коммунист намын маш нууц баримтыг ил болгожээ

Н.Мижидмаа
2019/11/19

Америкийн "The New York Times" сонин Шинжаан Уйгарын автономит муж дахь лалын шашинт үндэсний цөөнхийн талаар Хятадын эрх баригчдын баримталж байгаа бодлогыг ил болгон коммунист намын дотоод хэрэгцээний маш нууц зэрэглэлтэй 400 нүүр баримтыг хэвлэн олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг Хятадын удирдлага дахь нэрээ нууцалсан хүн олон газраас цуглуулж байгааг тус сонины хүмүүст дамжуулан өгсөн юм байна. Нууцын зэрэглэлтэй эдгээр баримт олон зүйлийг ойлгомжтой болгосон байна.

Тухайлбал, засан хүмүүжүүлэх төвүүдэд хоригдсон уйгар хүмүүсийн ар гэрт юу гэж хариулах талаарх албан тушаалтнууд өгсөн заавар гарч ирсэн. Энэхүү заавар ёсоор уйгаруудын ар гэрт "танай хүмүүс Засгийн газраас байгуулсан сургалтын төвд байгаа бөгөөд түүнээ орхин явах боломжгүй. Цаашид та нар хэрхэн биеэ зөв авч явахаас тэд нарын суллагдах эсэх нь хамаарна. Хэрэв тэр хүмүүс сургалтад сууж, бэлтгэлд хамрагдахгүй бол шашны хэнээрхлийн аюулыг хэзээ ч ойлгож чадахгүй" гэж хариулах ёстой.

Түүнчлэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга ШиЖинпин болон Шинжаан Уйгарын өөртөө засах орны Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга ЧэнЦюанго нарын биечлэн өгсөн заавар, удирдамжууд ч нууц баримтуудын дотор байсан. Тухайлбал, ШиЖинпин нь 2014 онд болсон цуврал алан хядах ажиллагааны дараагаар Шинжаан Уйгар дахь намын албан тушаалтнуудаас "өршөөлийг үл мэдэх эрс хатуу арга хэмжээ" авахыг шаардаж байсан бол ЧэнЦюанго нь "Баривчлах ёстой бүгдийг даруй баривчил" гэж шаардаж байжээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд ШиЖинпин нь лалын шашныг коммунист арга барилаар бүрэн устгах саналыг зөвшөөрөөгүй нь баримтаас ил болсон.

Гэхдээ энэ оны есдүгээр сард Хятадын эрх баригчид лалын шашны сүм, дуганыг нураах ажил эхлүүлсэн тухай мэдээ ирж байсан. Тухайлбал, Хэнань, Гансу, Өвөр Монгол ба НинсяХуэйгийн өөртөө засах орон дахь лалын хийдүүдийг нураасан тухай мэдээ ирж байсан юм. Үүнээс өмнө Хятадын эрх баригчид лалын шашинт уйгаруудыг бөөнөөр хорих төвд хорьж, элдвээр тамлан зовоож байгаа тухай мэдээг үгүйсгэсэн. 2018 оны наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах комиссоос Шинжаан Уйгарын өөртөө засах оронд сая гаруй лалын шашинт уйгар иргэдийг дахин хүмүүжүүлэх нэрээр бөөнөөр хорих төвд хорьж, тамлаж байгаа тухай мэдээллийг олон нийтэд зарласан. Эдгээр бөөнөөр хорих төвүүдэд уйгар иргэдийг алан хядах ажиллагаанд уруу татагдахаа урьдчилан сэргийлэх нэрийдлээр хорьж, хятад хэл ба бичиг албан хүчээр зааж, Хятадын коммунист намын уриаг цээжлүүлж, эсэргүүцэл үзүүлбэл тамлаж байгаа тухай мэдээ олон ирсэн.

Энэ бүхнийг Бээжин идэвхтэй үгүйсгэдэг бөгөөд жирийн иргэдийг алан хядах үзэл номлолд уруу татагдахаас урьдчилан сэргийлж байгаа төдийг нь Хятадын нэр хүндийг унагах зорилгоор санаатайгаар мушгин гуйвуулж байна гэж мэдэгдсээр байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 16 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 16 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 17 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27