Пакистан ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршиж, Энэтхэг С-400 авах урьдчилгаа мөнгөө төлжээ

Н.Мижидмаа
2019/11/19

Пакистаны Стратегийн хүчний командлал "Shaheen I" баллистик пуужин амжилттай туршсан байна. Тус пуужингийн байлдааны бэлэн байдлыг шалгах үүднээс туршилтын хөөргөлт хийсэн гэж "Интерфакс" мэдээлж байна. "Shaheen I" нь ердийн болон цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай бөгөөд 750 км хүртэлх алсад байг онох чадвартай. Пакистан нь энэхүү пуужингаас гадна зэвсэглэлдээ "Shaheen II", "Shaheen III" гэсэн өөр хоёр төрлийн баллистик пуужинтай. "Shaheen II" нь 2000 км-ийн тусгалтай бол "Shaheen III" нь 2750 км-ийн тусгалтай.

Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийг хоёр хуваахтай зэрэгцэн статусыг өөрчилж, автономийг нь халан Засгийн газрын шууд удирдлагад оруулснаас үүдэн Пакистантай харилцаа нь эрс муудаад байгаа. Пакистаны сөрөг хүчин нь Засгийн газраа Кашмир мужийг өмгөөлж, хамгаалах юу ч хийсэнгүй гэж шүүмжлээд төрийн эргэлт гаргаж түлхэн унагаад Кашмирыг зэвсгийн хүчээр чөлөөлөх тухай ярьж эхэлсэн үед цөмийн зэвсэг тээх чадвартай ойрын зайн тусгалтай пуужин харваж туршина гэдэг тун түгшүүртэй алхам гэдэгт олон шинжээч санал нийлжээ. Ийм нөхцөлд Энэтхэгийн удирдлага Оростой ойр ойрхон уулзаж агаарын довтолгоо, түүний дотор баллистик пуужинг амдан устгах чадвартай С-400 системийг нийлүүлэх ажлыг хурдавчлуулахыг яагаад хичээж байсан нь ойлгомжтой болж байна гэсэн мэдээ ирж байна.

Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр "Dubai Airshow 2019" нисэхийг үзэсгэлэн худалдаанд оролцсон ОХУ-ын "Ростех" корпорацын тэргүүн Сергей Чемезов Энэтхэгийн С-400-ийн талаарх асуултад хариулахдаа "Урьдчилгаа мөнгийг хийсэн. Яг хэдийг хийснийг тодруулахыг хүсэхгүй байна, ямар ч байсан урьдчилгааг хийсэн. Манай зүгээс үйлдвэрлээд эхэлсэн байгаа, бүх зүйл графикийг дагуу хийгдэнэ. Гэрээг 2025 онд гүйцэтгэж дуусна" гэж мэдээлсэн байна.

Үүнээс өмнө Энэтхэгийг Америкийн сүрдүүлгээс болоод Оростой байгуулсан С-400 авах гэрээгээ цуцалж магадгүй тухай яригдаж байсан. Харин одоо урьдчилгаа мөнгө нэгэнт төлөгдсөн учраас Энэтхэг ухрах боломжгүй боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18