Иранд шатахууны үнэ нэмснээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна

Н.Мижидмаа
2019/11/19

Ираны эрх баригчид бензиний үнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт чөлөөлсний дараа тус улсын олон арван хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэн нь одоо ч үргэлжилсээр байна. Ингэж үнийг гэнэт чөлөөлснөөр бензиний үнэ хамгийн багадаа 50 хувиар өссөнийг иранчууд эсэргүүцэн жагсаж байгаа аж. Харин эрх баригчид үнэ чөлөөлснөөр төсөвт орж ирэх мөнгийг ядуу айл өрхөд мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулна гэж мэдэгдсэн тухай "BBC" мэдээлсэн байна.

Ираны эрх баригчид үнэ чөлөөлөөд зогсохгүй худалдах хэмжээнд шинэ хязгаарлалт тогтоосон нь жирийн иранчуудын уурыг их хүргэсэн бололтой. Шинэ дүрэм ёсоор авто машины хэрэглэгч бүрд 1 литрийг нь 15000 риалаар(ойролцоогоор 0,13 ам.доллар) 60 литр бензинийг нэг дор авахыг зөвшөөрсөн. Энэ хэжээнээс илүү бензин авахыг хүсвэл 1 литр тутмыг нь 30000 риал(0.90 ам.доллар) гэсэн үнээр арах аж. Өмнөх журам ёсоор жолооч болгонд нэг удаад 1 литрийг нь 10000 риалаар 250 литр бензин авахыг зөвшөөрдөг байсан тухай "Ассошейтэд пресс" агентлаг мэдээлжээ.

Шатахууны үнэ нэмсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалыг тараах явцад Ираны эрх баригчид 1000 гаруй хүн баривчлаад байгаа тухай "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Энэ талаарх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн хэвлэлийн бага хурлын о?зэр ИРаны Засгийн газрын төлөөлөгч АлиРабей "Босогчид хутга, галт зэвсэг ашигласан. Аюугүйн албаны ба цагдаагийн хэдэн албан хаагч барьцаалагдаж эсвэл амиа алдсан хэрэг гарсан" гэж мэдэгдсэнээс үзвэл байдал нэлээд ноцтой байгаа бололтой. Иймд Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус үймээн самууны дарахад бэлэн гэж мэдэгдсэн гэж байна.

АНУ-ын авсан маш хатуу хориг арга хэмжээнээс болж Ираны эдийн засаг туйлын хүнд байдалд ороод байгаа юм. Иран өөрөө сайн чанарын газрын тос олборлодог хэдий ч боловсруулах үйлдвэрүүдийнх нь хүчин чадал хязгаарлагдмал, одоо байгаа үйлдвэрүүд нь Америкийн хориг арга хэмжээнээс болоод сэлбэг, хэрэгсэл худалдан авч чадахгүй байгаагаас шаардлагатай хэмжээнд ажиллаж чадахгүй болсон гэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18