Т.Батсүх албаны автомашинаар хүүхдээ зугаалуулснаа хэлсэн ч шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргажээ


ХААИС-ийн харьяа МААЭШХ-ийн захирал Т.Батсүхийн албан хэрэгцээний автомашиныг хүү нь унаж, найзуудтайгаа зугаалсан асуудлаар бид сурвалжилга бэлтгэн хүргэж байсан. Цуврал сурвалжлагуудын мөрөөр ХААИС-ийн захирлын тушаал гарч Т.Батсүхт сахилгын шийтгэл ногдуулан, цалингийн хувь хасах шийдвэр гарч, удалгүй салбарын сайдын тушаалаар Т.Батсүхийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл Т.Батсүх үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд хандсан бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан, түүнийг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 51 хоногийн ажлын хөлс долоон сая 342 мянга 590 төгрөг олгох шийдвэр гарчээ. Т.Батсүх нь шүүхэд хандахдаа Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар зодуулж, албан тушаалыг нь хүчээр булаан авсан хэмээн заргалдсан байна.

Т.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд оронд нь М.Найданхүүг томилсон бөгөөд тэрбээр томилогдоод удаагүй ажлаа хүлээлгэн өгөөд хилийн дээс алхсан байна. М.Найданхүү энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

"Энэ долоо хоногийн шинэ ажил эхэлсэн эхний өдөр өндөр албан тушаалтнууд албаны автомашинаар хүүхдээ зөөдөг зөрчилийн тухай ил тод, баримттайгаар мэдээллээ. Ер нь манай улсад албаны тэргийг хувийн өмч мэт үздэг үзэл бол ужгирсан хэвийн үзэгдэл, байдаг л зүйл мэт хүмүүс ойлгодог.
Гадаад орнуудад том зөрчилд тооцогдож хатуу хариуцлага үүрүүлдэг. Ойрын жишээ гэхэд л Токио хотын засаг дарга зуслан руугаа албаны машинаар явнаас болж ажлаа өгч байсан. Иймэрхүү жишээ хэдэн арваараа бий.

Өнгөрсөн зун МААЭШХ-ийн захирал Т. Батсүхийн хүү найз нарынхаа хамт албаны машинаар зугаалж, цэнгэж буй бичлэг цацагдсан. Бүүр тод баримттайгаар баримтжан цацагдсан. Тэгээд энэ этгээдийг ХААИС-ийн ректорын тушаалаар 8-р сарын 19-нд ажлаас хуулийн дагуу халсан байдаг. Энэ нөхөр эргэж шүүхдээд хоёр долоо хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэг шүүгчйин бүрэлдхүүнтэй шүүх хурлаар эргэж ажилдаа томилогдох дээр нь 7,3 сая төгрөгний нөхөн төлбөр авахаар болж шийдэгдсэн.

Миний бие энэ шүүх хурлыг хүртэл ХААИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн статус эдэлж байсан боловч яг энэ шүүх хурлаар миний эрхийг цуцалж би шүүх хуралд ажиглагчаар оролцож ганц ч үг хэлэх, тайлбар хийх эрхгүй болсон. Т.Батсүх хүүгийнхээ хийсэн гэмт үйлдлийг дараах зөрүүтэй байдлаар тайлбарлаж байгаа.

1. Энэ бол миний хүү биш манай хүрээлэнгийн залуу ажилчид гэж нэг мэлзсэн.
2. Энэ бол 1 жилийн өмнө болсон үйл явдал гэж шүүх дээр худал хэлсэн. Гэхдээ өөрийнх нь хүү үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Шүүгч бол үнэн авч хэлэлцээгүй. ХААИС баримтжуулаагүй байна, сошиол ховоор асуудалд хандлаа гэх ухааны юм яриж суусан. Тэгээд шүүхийн шийдвэрийг Т.Батсүхийн талд гаргасан. Нэг нь халсан болж нөгөө нь шүүхдээд эргээд Төрийн мөнгө төсвийн хөрөнгөнөөс хулгай хийх эрхээ шүүхийн шийдвэр, тогтоолоор нээлгэж чадаж байна. ХААЙС-ийн захиргаа, ректор давж заалдахгүйгээр эрдэмтэн хүний өчүүхэн ч ёс зүйгүй Т.Батсүхийг ажилд нь эргүүлэн томилох шийд гаргаж байна. Өөрөөр хэлбэл хонь бүрэн, чоно цатгалан гэдэг үлгэрийг хуйвалдан амилуулж байна. Өнөөдөр мөнгөгүй болсон ХААИС-ийн хөрөнгөнөөс 7,3 сая төгрөг Т.Батсүхэд төлөх үү?

Т.Батсүх нартай холбоотой хөрөнгө мөнгө идэж шамшигдуулсан, эрдэмтдийн эрх ашгийг илт зөрчсөн, хавчсан, ажлаас хууль бусаар халсан, бэлгийн дарамт учруулсан, өөрийн ферм дээр зарцалсан гэх мэт олон асуудлууд байдаг. ХХААХҮЯ, БСШУСЯ, ШУТС, гадаад орнуудын Монголд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоотой мөнгө идсэн, хөрөнгө хулгайлсан олон олон гэмт хэргүүд бүлэглэн үйлдсэнийг хүн бүр яридаг, мэддэг.
Яам, ШУТ сан, ХААИС, хүрээлэн дамнасан хулгайн бүлэглэл байгааг ч үгүйсгэхгүй хүн олон байгаа. АТГ, ТЕГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөл зэрэг Төрийн байгууллагууд хуулийн дагуу энэ этгээдэд арга хэмжээ авч салбарыг цэвэрлэж,, эрдэм шинжилгээний байгууллагаас салгана гэдэгт миний бие итгэж байгаа.

Төрийн нэр бариж төрийг зайдагнасан бүх л этгээдүүдтэй хатуу чанд тэмцэж, гэмт үйлдлийг нь илчилж байж бид Япон, Солонгос, Сингапур, Хятад, Норвеги... улсуудын адил цэцэглэн хөгжинө, хүн ард нь шударгаар хөдөлмөрлөж, өндөр цалин хөлстэй болно.
Хуультай улсад хөгжил ирнэ. Худалгүй газар хүн боловсроно. Хулгайгүй орон цэцэглэн хөгжинө. Др. М. Найданхүү" хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 19 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 19 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 19 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 20 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 22 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 23 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 2026/08/10
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 2026/08/10
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/10
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09