24 цагийн дотор 67 иргэн угаартжээ

Өнөрцэцэг
2019/11/17

Угаартсан иргэдийн тоо тасрахгүй байгаа. 2019 оны арваннэгдүгээр сарын 16-17 нд шилжих шөнө нийтдээ 67 иргэн угаартлаа хэмээн дуудлага өгч эмнэлгийн анхан шатны болоод хэвтэх эмчилгээ үйлчилгээг авч байна. Угаартсан иргэдийн зүгээс 101, 102, 103 төвүүдэд ирсэн дуудлагыг нэгтгээд нөхцөл байдлыг дэлгэрүүлж хүргэе.

2019 оны 11.16 ны өдрийн 06:30 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 11-р хороонд 25 настай, эм Б, 20 настай эм Ж нар угаартаж эмнэлэгт хүргэгдэн одоо эмчлүүлж байгаа бол хамт байсан 56 настай Х, 58 настай Ц нар хөнгөн гэсэн оноштойгоор гэрлүү нь буцаажээ. Тухайн өрхийн хувьд тавантолгой түлшийг төслийн зууханд түлсэн бөгөөд хүхээгээ хаалттай байлгаж байсан байна.

2019 оны 11.16-ны өдрийн 07:01 минутад бүртгэгдсэн дуудлага:

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд 5-28 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага өгчээ. Эдгээр зургаан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хөнгөн гэдэг оноштойгоор буцаасан аж. Тус өрх гэрт амьдардаг бөгөөд төслийн зууханд сайжруулсан түлшийг хийгээд хүхээгээ хаалттай байлгасан гэдэг нь тэмдэглэгдэн үлджээ.


2019 оны 11.16 нд 07:15 минутад бүртгэгдсэн дуудлага:

Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 3-35 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу албаныхан очиход байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлш түлсэн байжээ. Харин хүхээгээ хаагаагүй нээлттэй байлгасан байна. Зургаан хүн хөнгөн гэсэн оноштойгоор эмнэлгийн анхан шатны тусламж аваад буцжээ.

2019 оны 11.16 нд 10:08 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн есдүгээр хороонд 7-25 насны гурван иргэн угаартсан дуудлага өгсөн. Тэдгээр гурван иргэн хөнгөн гэдэг оноштойгоор эмнэлгийн анхан шатны тусламж аваад буцжээ. Албаныхан очиж ажиллахад тус айл нь байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлш түлсэн, хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 10:15 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 25-р хороонд 8-41 насны таван иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Тэдний биеийн байдал хөнгөн гэдэг оноштойгоор эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлээд буцаажээ. Тус айл нь байшинд амьдардаг, сайжруулсан түлшийг төслийн зууханд түлсэн, хүхээг нь хаалттай байжээ.


2019 оны 11.16 нд 11:05 минутад бүртгэгдсэн дуудлага:

БГД-ийн 21-р хороонд 5-48 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага бүртгүүлжээ. Угаартсан иргэдийн биеийн байдал хөнгөн гэдэг шалтгаанаар эмнэлгийн анхан шатны үйлчилгээ аваад буцсан байна. Тус айл нь байшинд амьдардаг бөгөөд шахмал түлшийг ердийн зууханд хийсэн, хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 13:31 минутад бүртгэгдсэн дуудлага:

ЧД-ийн 13-р хороонд оршин суух 2-86 насны гурван иргэн угаартлаа хэмээх дуудлага өгчээ. Тус айл нь гэрт амьдардаг бөгөөд сайжруулсан түлшийг ердийн зууханд хийж, хүхээгээ хаасан байжээ. Эдгээр гурван хүний биеийн байдал хөнгөн учир эмнэлгийн анхан шатны үйлчилгээ аваад буцжээ.

2019 оны 11.16 нд 14:12 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 23-р хороонд оршин суух 30-70 насны гурван иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Дуудлагын дагуу албаныхан ажиллахад байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлшийг түлж хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 15:08 минутад бүртгэгдсэн дуудлага:

БЗД-ийн 24-р хороонд 3-10 насны гурван хүүхэд угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Тус айл нь байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлшийг түлээд хүхээгээ хаалттай байлгасан байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн учир эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлээд буцаажээ.

2019 оны 11.16 нд 16:18 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 10-р хороонд 2-11 насны гурван хүүхэд угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Тус айл нь байшинд амьдардаг бөгөөд сайжруулсан түлшийг ердийн зуухад түлээд хүхээгээ хаалтгүй байлгасан байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг хэвийн гэж үзээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд буцаажээ.

2019 оны 11.16 нд 18:33 минутад бүртгэгдсэн дуудлага:

Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 2-39 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Тухайн иргэдийн биеийн байдал тодорхойгүй байшинд амьдардаг бөгөөд шахмал түлшийг ердийн зууханд түлсэн, хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 19: 27 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 22-р хороонд 13-45 насны дөрвөн иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэлд бичээгүй байна. Тус айл нь ердийн зууханд шахмал түлш түлсэн бөгөөд хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 21:38 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 31-р хороонд 1-50 насны дөрвөн иргэн угаартлаа хэмээх дуудлага ирсэн. Тэднийн биеийн байдал хэрхэн байгааг бичээгүй байна. Ердийн зууханд шахмал түлшийг түлсэн бөгөөд хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 21:40 минутад бүртгэгдсэн дуудлага:

СБД-ийн 16-р хороонд 4-69 насны хоёр иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд сайжруулсан түлшийг түлж хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 23:20 минутад бүртгэгдсэн дуудлага:

БЗД-ийн 19-р хороонд таван настай хүүхэд ганцаараа угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Энэ талаар ямар нэгэн мэдээллийг албаныхан тэмдэглэж үлдээгээгүй байна.

2019 оны 11.16 нд 22:07 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн долоодугаар хороонд 5-23 насны хоёр иргэн угаартлаа хэмээх дуудлага ирсэн байна. Тэдгийн биеийн байдлын талаар мэдээлэл байхгүй, ердийн зууханд сайжруулсан түлшийг түлсэн хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.17 нд 00:32 минутад бүртгэгдсэн дуудлага:

СБД-ийн 13-р хороонд 1-40 насны дөрвөн иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Тэдгээр иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэлгүй, сайжруулсан түлшийг ердийн зууханд түлсэн бөгөөд хүхээгээ нээлттэй байлгажээ.

2019 оны 11.17 нд 03:54 минутад бүртгэгдсэн дуудлага:

СХД-ийн 26-р хороонд 58-88 насны хоёр иргэн угаатрлаа хэмээх дуудлага өгсөн байна. Тэдний биеийн байдлын талаар мэдээлэл бичигдээгүй бөгөөд төслийн зууханд шахмал түлшийг түлэж, хүхээгээ нээлттэй байлгажээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 50 минутын өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 55 минутын өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 3 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 4 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 7 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 2026/10/23