​АНУ-ын өрхийн өр 14 их наяд долларт хүрч, дээд амжилт тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2019/11/15

АНУ-ын өрхийн өр энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,3 хувиар өсөж 13,95 их наяд долларт хүрсэн тухай Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк мэдээлсэн байна. Мөн гуравдугаар улиралд хугацаа хэтэрсэн зээлийн өр хоёрдугаар улирлынхаас 0,4 хувиар өсөж 4,8 хувь болсон аж. Ингэснээр АНУ-ын өрхийн өр 21 улирал дараалан өссөөр дээд амжилт тогтоогоод байгаа юм байна. Үүний өмнө буюу 2008 оны гуравдугаар улиралд өрхийн өр 12,68 их наяд долларт хүрч дээд амжилт тогтоогоод байсан аж.

Америкийн өрхүүдийн авсан зээлийн дотор хамгийн буюу 67,7 хувийг нь ипотекийн зээл эзэлж байгаа бөгөөд энэ зээлийн хэмжээ 31 тэрбумаар нэмэгдэн 9,44 их наяд доллар болсон байна. Хоёрдугаарт нь, боловсролын зээл орсон бөгөөд нийт зээлийн 10,8 хувийг эзэлж 1,5 их наяд доллар болсон. Гуравдугаарт, авто машины зээл орсон бөгөөд нийт зээлийн 9,5 хувийг эзэлж 1,32 их наяд доллар болжээ. Дөрөвдүгээрт нь зээлийн картын өр орсон байна. Энэ өрийн хэмжээ 880 тэрбум доллар болсон.

Америкийн өрхүүд зээлийн хүү багасаж байгааг ашиглан зээл идэвхтэй авах болсныг энэ бүх үзүүлэлт харуулж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. 2019 оны гуравдугаар сард Америкийн өрхүүдийн авто машины зээлийн хэмжээг дээд амжилт тогтоосон бол ипотекийн зээл өмнөх жилийнхээс мэдэгдэхүйц өссөн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18