​Эрдоган С-400-аас татгалзахгүй гэлээ

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Америкийн ЕрөнхийлөгчтТрамптай хэлэлцээ хийсний дараагаар Оросыг С-400 зенитийн пуужингийн системээс татгалзахгүй гэж мэдэгдсэн тухай Туркийн "Anadolu" агентлаг мэдээлсэн байна. Эрдоган нь Америкийн "Patriot" системийг худалдан авч болох ч хариуд нь Оросын С-400-аас татгалзахгүй гэжээ. Оросын системээс татгалз гэсэн Америкийн шаардлагыг Эрдоган "Туркийн хараат бус байдалд халдсан хэрэг" гэж нэрлэжээ. Мөн Америкийн Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэл дэх зарим улстөрч Турктэй харилцаагаа таслахыг хичээж байгаад ч Туркийн Засгийн газар америкчуудтай ч тэр, оросуудтай ч тэр харилцан ярилцах бодолтой байгаа гэжээ. Трамп нь Туркийн Ерөнхийлөгчтэй уулзахын өмнө захидал бичиж 100 тэрбум долларын худалдааны гэрээ санал болгоод хариуд нь Оросын С-400-аас татгалзах, Сирид явуулж байгаа бодлогоо өөрчлөх гэсэн болзол тавьсан юм байна. Турк нь 2,5 тэрбум доллароор ОХУ-аас С-400 зенитийн пуужингийн систем худалдан авсан юм. Харин АНУ ба НАТО нь оросуудын систем нь туркчуудын хүлээн авах ёстой "F-35 Lightning II" тав дахь үеийн америк сөнөөгч онгоцны тухай нууц мэдээллийг Москва руу дамжуулдаг байж магадгүй гэж сэрдэж байгаа. Үүнээс болоод "F-35" сөнөөгч онгоцны төсөл дээр хамтран ажилласан Туркт, тохиролцоо ёсоор 100 ширхгийг нийлүүлэхээс татгалзсан төдийгүй орос зэвсэг худалдан авлаа гэж янз бүрийн хориг арга хэмжээ авахаар зэхээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18