​Беларус нь Европын зөвлөлд элсэхийн тулд цаазаар авах ялаа халахаас татгалзав

О.Шүрэнцэцэг
2019/11/14

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нь улсаа Европын зөвлөлд оруулахын тулд эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж цаазаар авах ялаа халахад бэлэн биш байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дерБеллентэй уулзах үеэр энэ тухайгаа мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр дерБеллен нь Беларуст мөрдөгдөж байгаа цаазаар авах тухай заалт нь Европын зөвлөлийн бүрэн эрхт гишүүн болоход нь саад болж байгаа тухай сануулсан аж. Үүний хариуд Лукашенко "Европын зөвлөл ба манай гишүүнчлэлийн хувьд гэвэл элсүүлж авбал "баярлалаа" гэнэ, "үгүй" гэвэл яая гэх вэ дээ" гэж хариулсан байна. Үүний өмнөхөн Лукашенко нь зөвхөн бүх ард түмний санал асуулгын дүнгээр л цаазаар авах ялыг халах боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Гэхдээ Беларусын нийгэмд энэ асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэхэд хараахан бэлэн болоогүй байна гэсэн.

Беларус нь Европ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд дотор цаазаар авах ялыг халаагүй үлдсэн цор ганц улс болоод байгаа. Энэ улсын эрүүгийн хуулийн дагуу үйл олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн, дай өдөөсөн, яс үндсээр ялган хоморголон устгах ажиллагаа явуулсан, олон улсын алан хядах ажиллагаа явуулсан, хүн амины хэрэг үйлдсэн, төрийн эрхийг булаахыг оролдсон, алан хядах ажиллагаа явуулсан, хууль сахиулах байгууллагын ажилтны аминд хүрсэн, төрөөс урвасан зэрэг хэрэгт цаазаар авах ял оноодог байгаа. Ялыг 18-65 насны зөвхөн эрэгтэй хүнд ногдуулж болох бөгөөд гүйцэтгэлийг буудах замаар гүйцэтгэдэг юм байна.

Европын зөвлөл нь гишүүн орнууд ба Европын орнуудын хооронд хүний эрх, эрх зүйн стандарт, ардчилсан хөгжил, хуульт ёс ба соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллага. Европын зөвлөл нь 1947 онд байгуулагдсан бөгөөд Европ тив эх хамгийн эртний олон улсын байгууллага юм. Тус байгууллагад нийт 800 сая хүн аж төрдөг 47 орон гишүүнээр элссэн байдаг. Европын холбоо нь бүрэн бие даасан байгууллага бөгөөд Европын холбооны тогтолцоонд хамаардаггүй. Мөн заавал дагаж мөрдөх ёстой хууль журам баталдаггүй гэдгээрээ Европын холбооноос ялгаатай.

Европын зөвлөлийн бүтцэд Европын зөвлөлийн парламентын ассамблей, Европын хүний эрхийн шүүх, Эрх зүйгээр дамжуулан ардчиллыг дэмжих Европын комисс гэсэн хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд багтан үйл ажиллагаагаа явуулж байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18