​Хар зах дээрээс 1 фунтээр авсан ваарыг 380 мянган фунтээр заржээ

О.Шүрэнцэцэг
2019/11/14

Их Британийн оршин суугч хар зах дээрээс 1 фунтээр худалдан авсан хятад ваарыг дуудлага худалдаагаар оруулан 380 мянган фунтээр зарсан тухай "Daily Mail" мэдээлсэн байна. Нэрээ нууцлахыг хүссэн хүн тус сонинд ярихдаа хар зах дээрээс үзэмжтэй харагдсан нэг ваарыг цэвэр сонирхлын журмаар 1 фунтээр худалдан авсан гэжээ. Хэсэг хугацааны дараа гэрт дэмий зай эзлэн байлгаж байхаар гээд "eBay" дээр худалдахаар байршуулжээ. Ваарын бодит үнийг мэдэхгүй тул анхандаа их хямд үнээр зарах зар тавьсан байж. Гэтэл худалдан зар байршуулсан даруйд маш олон хүн холбогдож ваарыг санал болгосноос нь хавьгүй өндөр үнээр авахыг санал болгож эхэлсэнд ч ихэд гайхаад судалж үзэхээр шийдсэн байна. Ингээд "eBay" дээрх зараах устгаад "Sworders Fine Art Auctioneers" дуудлага худалдааны компанийн үнэлэгч дээр ваараа авч очин үнэлүүлжээ. Гэтэл мэргэжилтнүүд ваарыг нь 1735-1769 онд Манж Чин гүрний төр барьж байсан Тэнгэр тэтгэгч хааны үед хийгдсэн, эртний эд гэдгийг хэлж өгчээ. Улмаар ваарыг нь эртний эдлэлийн дуудлага худалдаанд оруулжээ. Үнэлэгчид ваарыг 80 мянган фунтээр үнэлсэн ч Хятадын худалдан авагч үүнээс бараг тав дахин илүү үнэ хэлж ваарыг худалдан авсан байна. Харин азтай эр олсон мөнгөө охиныхоо ирээдүйг санаа зовох юмгүй болгоход зориулахаар шийдсэн гэж "Daily Mail" сонинд ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18