​F-35 сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг худалдан авахад 406 тэрбум доллар зарцуулна

О.Шүрэнцэцэг
2019/11/14

Тав дахь үеийн F-35 сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг үйлдвэрлэх, сайжруулах ба хамтрагч орнуудад нийлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх АНУ-ын Конгресст болсон сонсголын үеэр Төлөөлөгчдийн танхимын зэвсэг хүчний хэрэг хариуцсан хорооны гишүүн Жон Гараменди нь энэхүү онгоцыг боловсруулахад оролцсон хамтрагч орнууд нь худалдан авахад нийт 406 тэрбум доллар зарцуулах, 60 жилийн турш ашиглах явцад 1 их наяд доллар зарцуулахаар байгааг мэдээлжээ. Тэрээр "Энэхүү хөтөлбөр нь хэрэгжээд бараг хорин жил өнгөрсний дараа онгоцнууд бодит нөхцөлд туршигдан шалгагдаж эхэлсэн. Онгоцнууд АНУ-ын Цэргийн нисэх хүч, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпусын байлдааны даалгавар гүйцэтгэх ажиллагаанд оролцсон. Манай олон улсын хамтрагчдад 450 ширхэг онгоц шилжүүлэн өгсөн. 2023 он гэхэд энэ онгоцны тоо 1100 хүрэх бөгөөд 43 байршилд байрлах болно" гэжээ. Иймд цаашдаа онгоцны сэлбэг хэрэгсэл, техник хангамжийн асуудал нэн чухал ач холбогдолтой болж байгааг конгрессын гишүүн онцолжээ. Одоогийн байдлаар гэхэд логистикийн асуудлаас болоод нийт онгоцнуудын ердөө тавин хувь хүрэхгүй нь л 2017-2018 онуудад нислэг үйлдэж чадсан гэж байна. Түүнчлэн одоо үйлдвэрлэгдэж байгаа F-35 -3F гэсэн хувилбар нь радарт илрэхгүй байдал нь шаардлага хангахгүй байгаагаас 100 хувь бэлэн байдалд орж чадаагүй байна гэжээ. Радарт илрэх байдлыг багасгах тусгай технологи ашиглан хийсэн F-35 олон зориулалтат сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг боловсруулах, бүтээн ажилд АНУ-аас гадна Австрали, Дани, Итали, Их Британи, Нидерланд, Норвег, Турк гэсэн найман орон оролцсон. Тавдугаар үеийн энэ онгоцыг мөн Израйл, Япон улсууд худалдан авч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18