​Нидерланд хорт утааны ялгаралтыг багасгахын тулд машины хурдны дээд хязгаарыг 100 км/ц болгон бууруулав

О.Шүрэнцэцэг
2019/11/14

Нидерланд нь агаар мандалд хаягдаж байгаа азотын ислийн хэмжээг багасгах зорилгоор авто зам дээрх өдрийн цагт мөрдөх дээд хурдыг 130 км/ц-аас бууруулан 100 км/ц болгох хууль баталжээ. Хурдны шинэ горимыг 2020 оноос мөрдөж эхэлнэ. Гэхдээ үдэш болон шөнийн цагийн хурдны дээд хязгаар нь 130 км/ц хэвээр байх аж.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте нь хурдны дээд хязгаарыг ингэж багасгаж байгаа нь хэнд ч таалагдахгүй байгаа хэдий ч зайлшгүй авах ёстой арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Хурдны дээд хязгаарыг багасгах нь агаар мандалд хаягдаж байгаа хорт утааг багасгах цогц арга хэмжээний нэг нь гэдгийг Нидерландын Засгийн газар онцолсон байна. Хурдны дээд хязгаарыг багасгасны дараагаар фермерийн аж ахуйнуудад зориулсан тэжээл дэх уургийн хэмжээг багасгах замаар азотын хаягдлыг багасгах заалтыг батлуулахаар ажиллаж байгаа аж.

2019 оны тавдугаар сард Нидерландад үйл ажиллагаа явуулдаг барилгын болон дэд бүтцийн бүх төслүүдийг хорт бодисын хаягдлыг хэм хэмжээнд нийцэж байгаа талаар заавал шалгуулдаг байх шийдвэрийг тус улсын Дээд шүүхээс гаргасан. Үүнээс болоод Нидерландад явагдаж байсан 18 мянган объектын барилгын ажлыг зогсоожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18