Б.Баттөмөр: АМНАТ-ын хуульгүйгээс 70 орчим тэрбумын татвар төвлөрөөгүй байна

Н.Мижидмаа
2019/11/13

АМНАТ-ын хуулгүйгээс аж ахуй нэгжүүд татвар төлөхгүй байгаагаас өдөрт 3 сая ам.доллар алдаж байна. Үүнтэй холбоотой асуудлаар АМНАТ-ын хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрөөс манай сэтгүүлч зарим зүйлийг тодрууллаа.

АМНАТ-ын татварыг аж ахуйн нэгж төлөхгүй байна гэж ойлгож байгаа.Хэдий хэмжээний орлого орох байснаа тасраад байна?

-Сангийн яамны тооцоолсноор өдөрт 3 орчим сая ам.долларын татвар төлж байна. 10 дугаар сарын 18-нд тавигдснаас хойш 70 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрөөгүй байна. Гэхдээ төвлөрүүлнэ гэж үзэж байгаа.

Хууль батлагдаад эргэж ухардаггүй биз дээ?

-Хууль батлагдаад эргэж өөрчлөхгүй ч гэсэн нүүрстэй холбоотой нэг ч төгрөгийн татвар төлсөн зүйл өнөөдөр байхгүй. Бусад татваруудын хувьд бол хэвээрээ байгаа. Нийт дүнгээрээ бол ашигт малтмалын АМНАТ авах боломжгүй болчихсон. Жонш, нүүрсных бол зогсчихсон байна.

Татваргүй байгаа дээр аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлээд авъя гэж болзошгүй, үйл ажиллагаа нь эрчимжиж байна уу?

-Тийм зүйл байхгүй. ҮХЦ-д гомдол гаргасан компаниудын хувьд нэг ч төгрөгийн АМНАТ төлөөгүй байгаа шүү дээ. Эрчимжээд ажилласан зүйл байхгүй. Ер нь бол энэ татварын багц Үндсэн хууль зөрчиж байна гэж гомдол гаргасан. Үүний дагуу ҮХЦ нийт Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-ын заалтыг хүчингүй болгочихсон байгаа. Бусад түүхийгээр нь жонш эсвэл нүүрс гаргаж байгаа компаниудын хувьд бол эргэж төлөгдөх ёстой.

Унтаад сэрэхэд л 3 сая ам.доллараа алдаад байна шүү дээ. Энэ хуулийг хурдан батлах шаардлага байна. Удааширалтай явагдаад байгаа юм биш үү?

-Ажлын хэсэг байгуулж ажлын хэсгийг би ахалсан. Ажлын хэсэг дээр давхардлыг арилгаад, угаасаа давхардал байхгүй байсан л даа. Давхардлыг арилгах байдлаар улам тодорхой болгоод эдийн засгийн байнгын хорооны 10 гишүүн хуралдаж 9 гишүүн дэмжээд УИХ-д орчихсон байгаа. Үндсэн хуультай холбоотой асуудлууд яригдаж байгаа учраас өнөө маргаашгүй яригдаад шийдэгдэнэ.

Хэзээ батлагдах бол? Хугацаа хэлэх боломж байна уу?

-Өнөөдөр бол улсын төсөв хэлэлцээд, маргааш үндсэн хууль хэлэлцэх ёстой. Энэ завсар хэлэхэд болохгүй зүйл байхгүй. Төвөгтэй том асуудал байгаа шүү дээ.

Хугацааны хувьд яаравчлах бодлого ажлын хэсэгт бөйгаа байх?

-Ажлын хэсэг бол үүргээ гүйцэтгэчихсэн шүү дээ. УИХ өөрөө үүнийг авч хэлэлцэх шаардлагатай болчихсон байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18