НЭМГ-ын эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

Н.Мижидмаа
2019/11/13

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрдэм шинжилгээний хурал-2019" арга хэмжээг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд НЭМГ-аас 2019 оныг "Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил" болгосонтой холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын эх, хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцүүлж, харилцан туршлага солилцон, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, бүтээлч санааг нийтэд таниулан, шалгарсан илтгэлийг дэмжин урамшуулж байна.

НЭМГ-ын хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд болох эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм мэдлэг, ур чадвар, зөв хандлага, дадал бүхий бие даан хөгжих ур чадвартай бүтээлч, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нотолгоонд тулгуурлан үзүүлэх нь орчин үеийн анагаах ухаан, эрдэм шинжилгээний ажлын нэн тэргүүлэх чиглэл болоод байгаа билээ.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ:

1-р байр: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч их эмч Б.Баярсайхан "16 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн онцлог, тусламж үйлчилгээний зарим асуудал"

2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн УА-ны эмч Б.Цэрэнтогтох "Артерийн гипертензийн үеийн хануур заслын үр дүн"

3-р байр: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Санхүү, дүн бүртгэлийн тасгийн даатгалын эмч Б.Бүжинлхам "Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний өртгийг үйлдэлд суурилсан өртөг тооцох аргаар тооцох"

Тусгай шагнал: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Мөнх-Од "Гэр хорооллын хүн амын ундны усны мэдлэг, дадлыг үнэлэх судалгаа"

ХАНЫН ИЛТГЭЛ:

1-р байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал "Өндгөвчийн уйланхайжих хам шинжийн оношилгоонд эмнэл зүйн шинж, дааврын үзүүлэлтийг ашиглах нь"

2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч М. Байгалмаа "БЗЭ-ийн ХӨСТ-д хүнд тураалын протокол эмчилгээгээр хэвтэн эмчлүүлэгсдэд хийсэн судалгааны дүн"

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 20 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 21 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 21 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 21 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 22 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27