​Эрдоганыг айлчлалын өмнө АНУ-д түүнийг эсэргүүцэгч байгууллагынхан нээлттэй хуралдаан зохион байгуулжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/13

Туркийн Ерөнхийлөгч Эрдоганарваннэгдүгээр сарын 13-нд АНУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Трамптай уулзаж байгаа. Уулзалтын үеэр сүүлийн үед хоёр улсын харилцаанд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаах талаар ярилцах аж. Ерөнхийлөгч Эрдоган энэ талаар "Бид хоёр талын харилцаа, бүс нутаг дахь нөхцөл байдлын талаар ярилцана. С-400, Patriot, F-35 –ын сэдвийг мэдээж хэрэг хөндөнө. Худалдааны эргэлтээ 100 тэрбум долларт хүргэх нь бидний зорилго... Түүнчлэн цэргийн аж үйлдвэрлэлийн салбарт хийх алхмуудын талаар ярилцана. Учир нь, бидэнд Patriot-ыг худалдаагүй тул оронд нь С-400-г худалдаж авсан болохоор энэ асуудал хаагдсан. Гэхдээ бид бас Patriot-ыг авахад бэлэн. Бидэнд санал тавиг, саналыг нь бид хэлэлцье" гэжээ.

Үүнээс гадна Эрдоганыг айлчлахын өмнөхөн Туркийн эсрэг, Катарын эсрэг үзэл баримтлалтайгаар алдартай "Investigative Journal" нэртэй байгууллага нь Туркт алан хядах байгууллага гэж зарлагдан хориглогдсон ФедхуллахГюлены байгууллагатай хамтран нээлттэй хуралдаан зохион байгуулсан байна. Их Британид төвтэй энэ байгууллагыг Арабын нэгдсэн Эмират улсаас санхүүжүүлдэг гэж үздэг. Туркийн "Anadolu Ajansı" агентлагийн мэдээлж байгаагаар тус нээлттэй хуралдааныг "Эрдоганы сүүлчийн тоглолт: АНУ ба Сири дэх Туркийн урт гар" гэсэн сэдвээр явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, тоймчдыг өргөнөөр урьж оролцуулжээ. Тус хуралдаанд төрийн эргэлт хийх оролдлогын дараа Туркээс зугтсан Гюлены байгууллагын гишүүн АбдуллахБозкурт, мөн Гюлены байгууллагын гишүүн, төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Туркийн тусгай албанд ажиллаж байсан АхметШаитЙайла зэрэг Турктээ нэлээд нэртэй дүрвэгчид оролцон "Эрдоган алан хядлагыг дэмжиж байгаа тухай", "АНУ дахь Туркийн лоббийн эх сурвалж" зэрэг илтгэл тавьжээ.

2016 оны долоодугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарахад 250 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархдаж байсан. Туркийн тусгай албад, Эрдоганд үнэнч армийнхан төрийн эргэлт хийх оролдлогыг амжилттай дарж чадсан бөгөөд хуйвалдаанд оролцсон хэргээр 50 мянга гаруй хүн баривчлагдаж янз бүрийн ял авсан байдаг. Эрдоган нь энэхүү төрийн эргэлт хийх оролдлогыг АНУ-д амьдардаг шашны номлогч ФедхуллахГюлен ба түүний байгууллага хийсэн гэж буруутгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18