​АНУ нь гадаадад тусламж үзүүлэх шинэ зарчим боловсруулна

О.Шүрэнцэцэг
2019/11/13

АНУ нь аливаа нэг улсад тусламж үзүүлэхдээ тухайн улсын нутагт амьдарч байгаа шашны цөөнхөд эрх баригчид нь ямаршуу хандаж байгааг гол шалгуур болгодог болж байгаа тухай "Politico" сонин АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаан дахь эх сурвалжуудаа иш татан мэдэгджээ.

Тус сонины эх сурвалжууд нь ийм онцлог бүхий Ерөнхийлөгчийн заалтыг боловсруулах ажил анхан шатны түвшиндээ явж байгаа гэж мэдээлсэн аж. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ шашны цөөнхөд эрх баригчид хэрхэн хандаж байгааг гол шалгуур болгоно гэж байгаа ч заалтыг цаашид нарийвчлан боловсруулах явцад цэргийн тусламжийг ч энэхүү үзүүлэлттэй холбож магадгүй гэж байна. Энэ талаар Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Дотоод бодлогын зөвлөл болон Төрийн департамент, дэд Ерөнхийлөгчийн захиргааны ажилтан, мэргэжилтнүүд судалгаа хэлэлцүүлэг хийж байгаа аж. Дэд Ерөнхийлөгч МайклПенсийн хэвлэлийн төлөөлөгч КэтиУолдмен "Дэд Ерөнхийлөгч нь энд, гэртээ ч тэр хилийн чанадад ч тэр шашин шүтлэгийн эрх чөлөөг дэмжихэд ямагт баяртай байх болно" гэсэн байна.

Хэрэв энэхүү заалтыг одоо яригдаж байгаа чигээр нь баталбал АНУ-ын зүгээс дэлхий даяар үзүүлж байгаа тусламжийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орж магадгүй гэж үзэж байгаа аж. Шашны цөөнхийн байдлын талаар үнэлэлт дүгнэлт гаргахдаа Олон улсын шашин хоорондын эрх чөлөөний талаар АНУ-ын комиссын үнэлгээг хэрэглэх боломжийг судалж байгаа юм байна. Энэхүү комиссоос гаргасан "Онцгой түгшүүр төрүүлж байгаа улс орнуудын жагсаалт" гэгчид Саудын Арави гэх мэт АНУ-ын холбоотнууд ч тэр бас Иран гэх мэт АНУ-ын заналт дайснууд ч тэр адилхан багтсан байгаа аж. Түүнчлэн энэ комисс нь Вьетнам, Египет, Энэтхэг, Ирак, БНХАУ, Турк зэрэг орнуудын шашин шүтэх эрх чөлөөтэй холбоотой нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байж.

АНУ-аас тусламж үзүүлэх үгүйд нөлөөлөх дараагийн хүчин зүйлийг нь хүний наймааны асуудал гэж "Politico" сонин мэдээлсэн байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн энэ заалтыг нарийн боловсруулж амжаагүй байгаа, эцсийн хувилбарын талаар хэлэлцэж байгаа тул Ерөнхийлөгч Трампт өргөн бариагүй байгаа аж.

Энэ оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд болсон шашин шүтлэгийн эрх чөлөөний талаар арга хэмжээнд оролцохдоо Трамп дэлхий даяар шашин шүтэх эрх чөлөө ба шашны объектуудыг хамгаалахад нэмж 25 сая доллар гаргахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнчлэн Трамп нь бусад улс орнуудыг шашин шүтэх эрх чөлөөг хүндлэхийг уриалж байсан. Тэрээр "Дэлхийн хүн амын 80 хувь нь шашны эрх чөлөө ихээхэн аюулт өртөөд байгаа эсвэл хуулиас гадуур гэж зарлагдсан улс орнуудад амьдарч байна" гэж мэдээлж байсан ч зүгээр нэг үг байгаагүй бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18