Курдууд их хохирол амсаж байна

О.Шүрэнцэцэг
2019/11/13

"Сирийн ардчилсан хүч" /САХ/ гэж нэрлэгдсэн Сирийн курдуудын зэвсэгт бүлэглэл нь аравдугаар сарын 17-нд аюулгүйн бүсээс гарахаар тохиролцсоноос Туркийн армитай хийсэн олон тулаанд ихээхэн хохирол амсжээ. Энэ тухай САХ-ийн хэвлэлийн албанаас мэдээлснийг "Al-Masdar News" сайт уламжилсан байна. Курдууны мэдээлж байгаагаар гурван долоо хоногийн хоногийн дотор курдын зэвсэгт бүлэглэлүүд агаар болон газрын цохилтод өртсөний улмаас 182 хүн амиа алдаж, 243 хүн шархдаад байгаа аж. Энэ хугацаанд Туркийн арми нь САХ-ий байрлал руу хамгийн багаар бодож 190 удаа довтолсон гэж байна. Харин зарим шинжээч САХ-г их хохирол амсахад хүргэсэн гол буруутан нь өөрсдийнх явуулж байгаа бодлого гэж үзжээ. Юуны өмнө САХ-ыг Турк ба Оросын Ерөнхийлөгч нарын хийсэн гал зогсоох тохиролцоог ашиглан дайтах чадвартай гол хүчээ туркуудын шаардаад байгаа Аюулгүйн бүс гэгчээс гаргах замаар цаашид байлдах чадвараа алдалгүй, хадгалан үлдэж болох байсан ч тэгээгүй гэж байна. Хоёрдугаарт, курдуудын удирдагчид Туркийн армиас Сирийн Засгийн газрын хүчээр хамгаалуулж суугаад туркийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг хүсэж байгаа атлаа газрын тосоор баялаг Дейр-эз-Зор,Хасака мужуудад Сирийн Засгийн газраас бүрэн хараат бус байдлаар эзэн сууж, тэндхийн газрын тосыг АНУ ба тэдний холбоотнуудын хамт олборлон борлуулж, бүх ашгийг нь өрсдөө хүртэж байхыг хүсэх гэсэн хоёр туулайн араас зэрэг хөөцөлдөөд байгааг шинжээчид анхааруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18