ЭВОМОРАЛЕС АЛБАН ТУШААЛААСАА ОГЦОРЧЭЭ


БоливынЕрөнхийлөгч ЭвоМоралес огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр албан тушаалаас нь буулгах тухай тухай хүсэлтээ Боливын парламентаар батлуулахаар явуулж, мэдэгдлийг нь "Pio Doce" радио станцаар улс даяар шууд дамжуулжээ.

Аравдугаар сарын дундаар Боливид Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өнгөрсний дараа, ЭвоМоралесыг ялагчаар зарласны дараа улс даяар эсэргүүцлийн үймээн жагсаал, мөргөлдөөн эхлээд байсан юм. ЭвоМоралес сонгуульд ялснаар Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа дараалан сонгогдоод байсан ч сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хянагчийн үүрэг гүйцэтгэсэн Америк тивийн улс орнуудын байгууллагын ажиглагчид сонгуулийг будилаантай болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг зөвлөсөн нь эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэх шалтаг болсон. ЭвоМоралес 13 жил Боливын Ерөнхийлөгч хийсэн нь энэ улсын хувьд урьд үзэгдээгүй дээд амжилт юм. Энэ улсын түүхэн дэх олон дарангуйлагч, ардчилсан Ерөнхийлөгч нар бүгд дунджаар 2,5 жил төр бариад төрийн эргэлт гэх мэт шалтгааны улмаас түлхэн унагагддаг эсвэл огцордог байжээ.

Дэлхийн банкны мэдээгээр Индиан гаралтай ЭвоМоралесыг төр барих үед Боливын ядуурлын түвшин 20 хувиар буурсан, эдийн засаг нь одоо ч өсөлтийн байдалтай байгаа юм байна. Гэхдээ ЭвоМоралес яваандаа ямар ч аргаар хамаагүй засгийн эрхэнд үлдэх гэж оролдох болсон нь Боливийн улс төрийн олон хүч, нийгмийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Сүүлд болсон сонгуулиар Боливийн сонгуулийн хороо нь Моралесыг ялагчаар тодруулсан тул хүсвэл тэрээр зуурч үлдэх боломжтой байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Америк тивийн орнуудын байгууллагаас сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлийг огт тоохгүй байж болох байсан гэнэ. Гэвч ээдрээтэй үед түүний гол түшиг тулгуур болох ёстой байсан армийн удирдлагууд түүнийг дэмжихээс татгалзсан тул арга буюу огцорсон гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ. Нөгөө талаас Моралес нь Латин Америкийн орнуудыг хамраад байгаа улс төрийн хямрал улс орныг нь дайрч Венесуэл шиг байдалд орохоос болгоомжилж ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.

Гэхдээ Моралесын огцорсон явдлыг АНУ –ын шууд оролцоотой, Төрийн департаментаас гаргасан зааварчилгааны дагуу хийсэн төрийн эргэлт гэж үзэх шинжээчид ч байна. ЭвоМоралес нь Өмнөд Америкт АНУ-ын бодлогыг тууштай эсэргүүцэгч гэдгээрээ алдартай улстөрч. Өөрийг нь төр барих үед Болив улс нь Олон улсын валютын сангийн дарамт шахалт, АНУ-ын цэргийн зөвлөхүүдийн дураараа дургилтаас ангижирсан гэж мэдэгдэж байсан хүн. Цаашилбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан ЭдвардСноуденийг зугтах үед ЭвоМоралес түүнд улс төрийн орогнол санал болгосон. Үүнээс болоод Орост зөвлөгөөнд оролцоод буцаж явсан түүнийг Сноуденийг онгоцоороо авч явна гэсэн цуу яриа дэгдсэн. Иймд Франц, Португал, Итали, Испанийн эрх баригчид Америкийн шахалтаар агаарын орон зай руугаа онгоцыг нь оруулахгүй болгож бөөн дуулиан дэгдэж байсан. Улмаар Австрийн нутаг дээр арга буюу буусны дараагаар онгоцонд нь нэгжлэг хийгээд Сноуден нуугдаагүй гэдгийг нь тогтоосны дараагаар үргэлжлүүлэн нисэхийг нь зөвшөөрч байсан байдаг. Ер нь л, АНУ-ын удирдлагын уур ундууцлыг их хүргэсэн хүн.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон нь Болив улсыг тун удахгүй Куба, Венесуэл, Никарагуагийн араас дарангуйлагч засаглалтай, Америкийг болон ардчиллыг эсэргүүцэгч орнуудын жагсаалтад оруулж магадгүй гэж анхааруулж байсан юм. Энэ жагсаалтад орсон орнуудын эсрэг Вашингтон нь янз бүрийн хориг арга хэмжээ авсан. Харин одоо нэгэнт Моралесыг унагаад авсан тул хориг арга хэмжээ авах эсвэл Венесуэл шиг сөрөг хүчнийг нь дэмжин иргэний дайны байдалд оруулах шаардлагагүй болсон аж.

ЭвоМоралесыг дагаад Боливын дэд Ерөнхийлөгч АльвароГарсиа-Линера огцорсон тул Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгууль явагдах хүртэл тус улсын парламент дахь өрнөдийн талыг баримтлагч сөрөг хүчний төлөөлөгч, парламентын дэд тэргүүн ЖанинАньес төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 6 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 6 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 6 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 11 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27