ЭТИОПЫГ ДАЙРСАН ЦАРЦААНЫ НҮҮДЛИЙН УЛМААС ДӨРВӨН УЛС ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ


Этиопыг нөмрөөд байгаа царцааны нүүдлийг хяналтад оруулах арга хэмжээг яаралтай аваагүй тохиолдолд хөрш орнууд нь өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байгаа тухай НҮБ –аас мэдээлснийг "ВВС Africa" уламжилжээ.

Этиопын Засгийн газрыг улсынх нь есөн мужийн дөрвийнх нь газар нутгийг бүрхээд байгааг царцааны нүүдлийн асуудлыг шийдэх арга хэмжээг нэн даруй авахыг авахыг уриалж байгаа тухай НҮБ-ын мэдэгдэлд дурджээ. Царцааны нүүдэл нь асар их хохирол дагуулдаг. Жишээлэхэд, царцааны нүүдлийн улмаас Этиопын Амхара мужийн зарим фермерүүд үр тарианы ургацаа 100 алдаад байгаа аж. Гэтэл Этиопын Засгийн газраас авч байгаа арга хэмжээнүүд нь бодит үр дүн өгөхгүй байгааг НҮБ-ын шинжээчид онцолжээ. Иймд НҮБ-ын Хүнсний байгууллагын Этиоп дахь төлөөлөгч ФатумаСэид нь "Бид нэн даруй хөдөлж, хяналтын болон урьдчилсан сэргийлэх арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх эх үүсвэрүүдийг дайчлах ёстой болоод байна" гэжээ.

Царцааны нүүдэлд өртөөд байгаа мужууд руу онгоц явуулж, агаараас шавж устгах бодис цацах замаар асуудлыг шийдэх арга хэмжээ авсан тухай Этиопын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлж байсан юм байна. Гэсэн хэдийд ч царцааны нүүдэл нь Тиграи, Амхара, Оромия, Сомали гэсэн дөрвөн мужийн бүх тариалан, бэлчээрийн ногоог устгаад байгаа гэсэн мэдээ ирсэн байна.

НҮБ-аас гаргасан үнэлгээгээр царцааны нүүдэл нь хоногт 350 км.кв талбай дээрх 1,8 сая ургамлыг устгадаг.

Хэрэв Этиопын Засгийн газраас авч байгаа арга хэмжээ бодит үр дүнд хүргэхгүй хэвээр байвал царцааны нүүдэл нь Этиопын нутгаас халин гарч Кениулсын зүүн хойд нутаг, Эритрей улсын хэд хэдэн муж, Судан улсын өмнөд эргийн бүс нутгийг бүрхэх аюул нүүрлээд байгааг НҮБ-ын Хүнсний байгууллагаас анхааруулсан байна.

Этиопыг цөлмөөд байгаа царцааны нүүдэл нь бүр гурван сарын өмнө хил залгаа Йемений нутгаас орж ирсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18