СИРИ УЛС АЛАН ХЯДАГЧДЫГ ИЛРҮҮЛЭХ ТАЛААР ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ


Сирийн Засгийн газар нь Европын холбоотой аюулгүй байдлыг хангах чиглэлээр, түүн дотроо Европт байгаа сири дүрвэгчдийн дундаас алан хядагчдыг илрүүлэх талаар хамтран ажиллах боломжгүй гэсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад "RT" сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ. Тэрээр "Одоогоор хамтын ажиллагаа гэж байхгүй байна, бид хамтарч ажиллахад бэлэн биш байна. Сирийн эсрэг эдийн засаг, аюулгүй байдал, улс төр гээд аливаа нэг чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудтай аюулгүй байдлыг хангах салбарт тусламж үзүүлэх бодолгүй байгаа" гэжээ.

Сирийн иргэний дайн эхэлснээс хойш сая орчим Сири дүрвэгчид Европын холбоо руу дүрвэн гарсан гэж үздэг. Тэдний дундаа янз бүрийн алан хядах ажиллагаа хийсэн тохиолдолд олон бүртгэгдсэн. Үүний дээр Турк нь "Лалын улс" гэх мэт алан хядах байгууллагуудтай хамтран ажилласан гэж сэжиглэгдсэн хүмүүсийг өөрийн нутаг дээр хорихгүй, шууд иргэншлийнх нь дагуу албадан нутаг буцааж байхаар болсон тухайгаа мэдээлсэн нь байдлыг улам түгшүүртэй болгосон. Одоо Сирийн Засгийн газар, ОХУ, Туркийн армид ялагдан Сирийн нутаг дээр орогнох аргагүй болсон мянган мянган алан хядагчид харьцангуй тайван орнууд, түүний дотор Европын холбоог зүглэх болно гэсэн айдас явж байгаа юм.

Европын холбоо нь Сирийн хууль ёсны Засгийн газрын эсрэг эдийн засаг, улс төрийн маш хатуу хориг арга хэмжээ авсан бөгөөд Сирийн сөрөг хүчнийг зүйл бүрээр дэмждэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18