ХОНКОНГТ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 266 ЖАГСАГЧИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Хонконгийн цагдаагийн газрын ахлах суперинтентанд Жон Зе нь арваннэгдүгээр сарын 11-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлийн жагсаалаар халхавч хийсэн эмх замбараагүй байдал, дээрэм тонуул, үймээнийг тараахад 266 хүнийг баривчилсан тухай мэдэгдсэнийг "Dimsum Daily" уламжилсан байна.

Цагдаагийн даргын мэдээлж байгаагаар баривчлагдсан хүмүүс нь 11-74 насныхан бөгөөд галт зэвсэг хадгалсан, цагдаагийн ажилтан руу халдсан, хууль бус ажиллагаанд оролцсон хэргээр саатуулагдсан байжээ.

Мөн Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал нь улам л харгис, хүчирхийллийн шинжтэй болж байгааг онцолсон байна. Жишээлбэл, арваннэгдүгээр сарын 5-нд цагдаа нар жагсагчдыг тараахдаа нулимс асгаруулагч хий ба резинэн сумаар 7 удаа буудаж байсан бол арваннэгдүгээр сарын 8-нд болсон жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хийгээр 136 удаа буудаж, резинэн сумаар 27 удаа гал нээсэн байна.

Арваннэгдүгээрсарын 11-ний байдлаар Хонконгийн жагсагчид хотыг бүхэлд нь хамарсан ажиллагаа явуулахыг чармайж байгаа ч цагдаа нарын эсрэг үйлдэлтэй тулгарч бутарч байгаа тухай мэдээ ирж байна. Жагсагчид хотыг бүрэн эзлэхийн тулд бүх нийтийн хугацаагүй ажил хаялтад уриалан, метроны үндсэн буудлууд, төв замуудыг хаах, олон тооны тоннель болон худалдааны төвүүдийг дайрч эзлэх тактик хэрэглэж байгаа аж.

Мөн энэ зуур жагсагчид ба эх газрын Хятадын бодлогыг дэмжигчдийн хооронд янз бүрийн ноцтой мөргөлдөөн гарах нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, өчигдөр жагсагчид нэг хүнийг шатаасан тухай "RTHK" мэдээлж байна. Хонконгийн захын дүүрэгт энэ хэрэг гарсан байна. Эрх баригчдын эсрэг уриа хашхирсан залуучуудын хижээл насны эрэгтэй шүүмжилж, хятад хүмүүс биш британичууд гэж зэмлэжээ. Үүний хариуд залуучууд тэр хүнийг Хонконгоос зайлахыг шаардаа, нэг нь бие рүү нь үл мэдэгдэх шингэн цацан шатаасан байна. "RTHK" радиогийн мэдээлж байгаагаар шатаагдсан хүний бие маш муу байгаа, цагдаа нар энэ хэргийг гэрчүүдээс олон дуудлага хүлээн авсан гэж мэдээлжээ.

Мөн даваа гарагт гудамж талбайд болсон эмх замбараагүй байдлыг намжаах үер галт зэвсэг хэрэглэсэн тохиолдол гарч, жагсагчдаас нэг хүн шархадсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18