О.Нандин, Э.Сорхугтани нар олон улсын төгөлдөр хуурчдын наадамд түрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Монголын өсвөрийн төгөлдөр хуурчид хилийн чанадад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль ихэрлүүлжээ. Тодруулбал, БНСУ-ын Сѳүл хотод энэ сарын 6-7-ны өдрүүдэд болсон Олон Улсын ѳсвѳрийн тѳгѳлдѳр хуурчдын уралдаанд Монгол Улсын Консертаворын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Нандин 1-р байр эзэлсэн бол мөн Консертаворын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Ананд 3-р байрт шалгарчээ. Өсвөрийн төгөлдөр хуурчдын мэргэжлийн багш нь Монгол Улсын Консерваторын багш С.Саянцэцэг, Д.Нарантунгалаг нар юм байна. О.Нандингийн хувьд 2017 онд Испани, Франц, Англи, Италид болсон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд бүгдэд нь насны ангилалдаа түрүүлж байсан ажээ.

Мөн АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон "Golden Classical Music awards" олон улсын наадамд төгөлдөр хуурч С.Алимаа хоёр шавийн хамт оролцож дунд насны ангилалд Э.Сорхугтани 1-р байр буюу First Prize, бага насны ангилалд Э.Америда 2-р байр буюу Second prize эзэлж Carneige Hall-d "Winners Concert"-оо тогложээ. Авьяаслаг төгөлдөр хуурч сурагчдын мэргэжлийн багш Ами буюу С.Алимаа мөн шилдэг багш шагнал хүртжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20