''Буянт-Ухаа'' спорт цогцолборт Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

09:00 цагаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн "Эгшгэн хэлхээ" анхдугаар уралдаан эхэлнэ.

ХААИС-д 10:00 цагаас Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

АТГ-ын Олон нийтийн төвд 11:00 цагаас АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-т 11:00 цагаас мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

MN-Мэдээллийн төв 11:00 цагаас "Хүннү эйр" компанийн онгоцны ослын хохирогч ухаан орохгүй сар болж хүнд байдалд байгаа талаар болон осолтой холбоотой асуудлаар хохирогчийн ар гэрээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийнэ.

"Богд Ард" хороололд 12:00 цагаас Тус хороололд 10 мянган кв түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг явган хүний зам дор булж аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа талаар тухайн хорооллын оршин суугчдын төлөөлөл газар дээр нь мэдээлэл хийнэ.

"Буянт-Ухаа" спорт цогцолборт 14:00 цагаас Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20