​СУГАЛААНЫ ХОЁР ТАСАЛБАР ДЭЭР НЭГ АДИЛ ТООНУУДЫГ АНДУУРЧ БИЧЭЭД СУПЕР ШАГНАЛ ХОЖЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Их Британид амьдардаг 56 настай Гейл Сэй гэгч эмэгтэй сугалааны гурван тасалбар худалдан аваад бөглөхдөө хоёрыг нь яг адил тоонуудаар бөглөсөн байж. Тасалбараа явуулахдаа алдаа гаргаснаа харсан ч азад итгээгүй болохоор тэр чигээр нь явуулж орхисон гэж "Daily Star" тодруулж байна. Гэтэл дараа нь сугалааны тохирлыг утсаараа шалгатал алдаж бичсэний ачаар авах шагналын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгээ мэдээд маш их баярласан гэнэ. Гейл нь 4, 7, 20, 23, 27, 8 гэсэн тоонуудыг андуурч хоёр тасалбар дээр давтан бичсэн тул сугалааны дээд шагнал болох 500 мянган фунтыг хоёр удаа хожсон хэрэг байжээ. Ингээд зогссонгүй Гейлийн бичсэн энэ тоонууд өөр мөрөн дэх ахин гурван тоотой давхацсан тул 20 фунт, таван тоо давхацсаны 5000 фунт, өөр мөрний гурван тоог таасны 10 фунтыг давхар хожсон байна. Гэйл өөрөө цэвэрлэгч хийдэг, нөхөр Филипп нь 65 настай, тэтгэвэрт гарахаасаа өмнө барилга дээр ажиллаж байсан тийм ч хангалуун бус амьдралтай байжээ. Ихээхэн хэмжээний мөнгө хожсондоо баярлан хөл нь гуйвж унах гээд байсан, тэгээд Фрэнк Синатрагийн "Who wants to be a millionaire" дууг дуулан гэртээ бүжиглэж эхэлсэн гэж тэрээр сэтгүүлчдэд ярьсан байна. Гэйл Филипп хоёр нь насанд хүрсэн дөрвөн хүүхэдтэй, долоон ачтай юм байна. Одоо тэд хүүхдүүддээ шинэ байр авахад нь туслахаар шийдсэн бөгөөд Гэйл цэвэрлэгчийн ажлаасаа гарсан байна. Энэ хоёр долоо хоног болгон сугалааны гурван тасалбар худалдан аваад хайртай хүмүүсийнхээ төрсөн өдөр, дурсгалт үйл явдлын огнооны тоог бичдэг байсан нь ийнхүү аз авчирчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18