​АНУ НЬ СЕРБИЙГ СҮРДҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

АНУ-ын Төрийн департаментын тусгай төлөөлөгч Томас Зарзецки нь Серби улсыг ОХУ-ын батлан хамгаалах салбарын компаниудтай хамтран ажилласнаас нь болоод Вашингтоны зүгээс хориг арга хэмжээ авч магадгүй талаар Сербийн шадар сайд ба Гадаад харилцааны сайд Ивица Дачичд сануулжээ. Америкчууд "Америкийн дайснуудыг хориг арга хэмжээгээр эсэргүүцэх тухай" (CAATSA) хуулийг 2017 онд баталсан байдаг. Энэ хуулийн дагуу ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг ба эдгээр гурван улстай цэрэг техникийн салбарт хамтран ажиллаж байгаа гуравдагч орны эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авах болсон. Тухайлбал, БНХАУ-ыг ОХУ-аас С-400 авлаа гэж зэвсэгт хүчнийх нь өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан. Одоо Туркийг мөн л С-400 авлаа гэж хориг арга хэмжээ авах гэж байна. Энэтхэгийг С-400 авбал хориг арга хэмжээ авна гэж анхааруулан сүрдүүлээд байгаа. Харин одоо ийнхүү Сербийг анхааруулан сүрдүүлж, Оросоос байлдааны техник худалдан авахаа зогсоохыг шаардаж байна.

Учир нь, аравдугаар сарын сүүлээр Орос ба Сербийн хамтарсан "Славчуудын бамбай" хээрийн сургууль дууссаны дараагаар Ерөнхийлөгч Александр Вучич нь Оросоос зенитийн пуужингийн "Панцирь-С" төхөөрөмж худалдан авах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнээс өмнө Серб нь ОХУ-аас Ми-17, Ми-35 нисдэг тэрэг долоон ширхгийг худалдаж авсан бол Орос нь тусламж болгож зургаан ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц, 10 ширхэг "БРДМ-2МС" хуягт бэлэглэсэн. Мөн БНХАУ нь Сербид багагүй тооны байлдааны техник, тоног төхөөрөмж бэлэглэж байсан. Товчхон хэлбэл Серби нь АНУ-ын гол хоёр дайснаас байлдааны техник зэвсэг аваад байгаа нь тун ч таалагдахгүй байгаа бололтой.

Сербийн Гадаад хэргийн яам нь АНУ-ын Төрийн департаментын тусгай төлөөлөгчийн айлчлалын талаар "Томас Зарзецки нь Бүгд найрамдах Серби улсын холбогдох байгууллагуудыг тусгайлан "АНУ-ын дайснуудыг хориг арга хэмжээгээр эсэргүүцэх тухай" хуультай танилцуулах, түүн дотроо ОХУ-ын аюулгүй байдал тагнуулын салбартай хамтран ажилладаг хуулийн этгээд ба хувь хүмүүсийн эсрэг АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авах боломжийг дурдсан тус хуулийн 231 зүйлтэй танилцуулах зорилгоор хүрэлцэн ирсэн. Зарзецки нь Сербид ирэхээсээ өмнө адил зорилгоор өөр 60 улсад айлчлаад ирсэн" гэсэн мэдэгдэл гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18