​АМЕРИКЧУУД ХЯТАД КОМПАНИУДЫН БОЛОВСРУУЛСАН АПП ХУДАЛДАН АВАХАД 745 САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Хятадын компаниудын боловсруулсан ухаалаг утасны аппликейшныг худалдан авахад АНУ-ын иргэд 2019 оны гуравдугаар улиралд 745 сая доллар зарцуулсан тухай "CNBC" мэдээлсэн байна. Энэхүү тоог "Sensor Tower" компани тусгайлан хийсэн судалгаагаар тогтоосон аж. АНУ-ын иргэд ухаалан утасны аппликейшн худалдана авахад нийтдээ 3,43 тэрбум доллар зарцуулснаас 22 хувийг нь Хятадын апп боловсруулагчдад ногдсон байна. Ингээд зогсохгүй сүүлийн үед Хятадын компаниудын боловсруулсан аппликейшныг худалдан авах нь илэрхий нэмэгдэх болсон хандлагыг судлаачид олж тогтоожээ. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улиралд АНУ-д хамгийн түгээмэл 100 аппликейшны 21 нь Хятадынх байсан бол 2019 оны мөн үеийн байдлаар энэ тоо 25 болж нэмэгдсэн байна.

Хятадын компаниудын боловсруулсан программ хангамж, аппликейшнууд аюулгүй байдалд нь заналхийлж байж магадгүй тухай АНУ-ын Засгийн газрын болгоомжлол түгшүүрийг жирийн иргэд нь огт тоохгүй байгаагаас ийм байдал үүсэж байгаа гэдгийг "Kantan Games" консалтингийн компанийн захирал Серкан Тото онцолсон байна. Тэрээр "Минийхээр бол АНУ-ыг хэрэглэгчдийн дийлэнх нь эдгээр аппликейшныг Хятадын компаниуд хийсэн талаар ямар ч төсөөлөөлгүй яваа байх. Жирийн хэрэглэгч иймэрхүү зүйлд огт санаа зовохгүй" гэжээ.

Харин АНУ-ын Засгийн газар энэ талаар маш их санаа зовж, янз бүрийн арга хэмжээ авсаар байгаа аж. Жишээлбэл, өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын сенатч Чак Шумер, Том Коттон нар нь "TikTok" олон нийтийн сүлжээг эзэмшдэг Хятадын "ByteDance Technology" компанийг шалгах хүсэлтийг АНУ-ын үндэсний тагнуулын албанд гаргасан. Энэхүү сүлжээний хэрэглэгч Америк иргэдийн талаарх мэдээллийг АНУ-аас өөр газар байрлах серверүүд дээр хадгалах замаар Америкийн хууль журмыг зөрчиж байж магадгүй тул ийм хүсэл гаргасан гэж байсан.

Түүнчлэн, АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо (CFIUS) нь арваннэгдүгээр сарын 1-ээс Хятадын "ByteDance Technology" компани Америкийн "Musical. ly" сервисийг худалдан авсан явдал хууль журамд нийцэх эсэхийг шалгаж эхэлсэн байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18